1. Чи энд...

119 5 0
                                    



"Хөлсний алуурчин" гэдэг нэрээр овоглож явдаг гэхэд бараг болохгүй зүйл түүнд байхгүй. Мөн тэр дэлхийн хамгийн залуу тэрбумтануудын нэг. Түүнийг хүмүүс Захирлаа, Ноёнтоон, Ахлагчаа эсвэл Жэй гэж дуудна. Олон нийтэд түүний бүтэн нэрийг зарлаж байсан удаагүй.

Тэрээр өндөр зэрэглэлийн нууцлалтай аллагын даалгавар хүлээж аван алах хүнээ судалахаар Японыг зорьж байгаа нь энэ.

Олны дунд саравчтай малгай өмсөж өөрийгөө бага зэрэг нуусан хэдийч хэн ч гаднаас нь харсан  олны танил хүн шиг сэтгэгдэл төрүүлэм гайхалтай залуу.

Хөлсөлж байгаа хүн өөрийгөө нууцлан дансанд нь урьдчилгаа мөнгө гэж бараг л арын тэг нь харж гүйцэхгүй их тэрбумыг шилжүүлсэн учир яах аргагүй маргаашдаа багтаан ажлаа дуусгах ёстой болов. Өмнө нь ийм их хэмжээний төлбөртэй ажил түүнд ирж байгаагүй учир энэ удаа бүх хүчээ дайчлах хэрэгтэй болжээ.

Жэй онгоцноосоо буун солонгосоос гарахдаа захиалсан буудлын өрөөндөө орж ирэв. Тансаг зэргэлэлийн хамгийн дээд давхарт нь байх хотыг тэр чигт нь харж болох өрөө байлаа. Өмсөж явсан хослолоо тайлж цагаан цамцныхаа ханцуйг шуугаад үсээ гараараа самнан арагшлуулдаг нь түүний байнга хийдэг зүйлсийн нэг.

Мөнгө шилжүүлсэн хэдийч нэг ч тодорхой мэдээлэл өгөөгүй учир тэрээр захиалагчруугаа залгахаар шийдэн бүдэг гэрэлтэй ширээн дээр компьютерээ гаргаж тавин залгаад
-"Би маргаашдаа багтаад ажилаа дуусгамаар байна. Миний санаж байгаагаар чи надад алуулах хүнийхээ тодорхой мэдээлэлийг өгөөгүй тиймээс хэдэн юм лавлах хэрэгтэй болохоор залгасан юм"

Захиалагч "Манай хүмүүс алдаа гаргасан бололтой тийм үү...миний дугаарыг хаанаас олоо вэ? Сүрхий байх чинь"

Жэй "оршин сууж байсан эсвэл байгаа хаяг нь?"

Захиалагч "залуу минь тайвшир би бодож ч амжаагүй байна. Гэр нь...Тэр жаахан асуудалтай. Амьдардаг газрынхаа байршилаа дандаа сольж байдаг жаахан тогтворгүй нэгэн л дээ"

Жэй "гэр бүл нь"

Захиалагч "Тэр тухайд мэдэх зүйл алга чи өөрөө хайж олох хэрэгтэй байх" гэсээр дуу өөрчлөгч ашиглаад байгаа бололтой яриа нь тасалдана. Жэй залхсан шинжтэй духаа илээд - "хувийн мэдээлэл нь хориотой сайтнаас ч хайгаад гарч ирэхгүй устгагдчихсан байна. Ямар хүн болоод ийм байгааг би өөрөө олох болж байна уу?? чи хэнийг хөлсөлж байгаагаа мэдэж байгаа биз дээ"

𝙼𝙴𝚁𝙲𝙴𝙽𝙴𝚁𝚈 𝙺𝙸𝙻𝙻𝙴𝚁 Where stories live. Discover now