Машио
Би: Байна уу?
Би: Хөөе Машио?
Би: Яагаад юу ч ярихгүй байгаа юм?
Машио: Намайг санасан уу?
Би: Чи үнэхээр удаан холбоогүй байлаа шүү дээ! *санаа алдах* Мэдээж би чамайг санасан. Чамайг завгүй байгааг ойлгож байна аа…
Машио: Хонгор минь~
Би: За Маший?
Машио: Хайрт минь~
Би: Мамо?
Машио: Ахх нээрээ хоолойг чинь сонсох ийм сайхан билүү?
Би: Боль доо…
Машио: Би чамд нэг юм хэлэх гэсэн юм.
Би: Чи яасан юм? Машио? Өвдчихөө юу?
Машио: Тийм ээ би өвдчихсөн.
Би: Бурхан минь… Юу чинь өвдчихсөн юм?
Машио: Чамаар өвчилчихлөө. Би чамайг…
Би: …
Машио: Би чамайг САНААД үхэх нь…
Би: Машио би----
Машио: Гараад ирээч хонгор минь чиний эгдүүтэй залуу гэрийн чинь гадаа ирчихлээ.
Тэгээд л чи гэрээсээ гүйж гараад түүнд тэврүүлсэн юм даа.
Харүто
Би: Харүто?
Харүто: Тийм ээ… Энэ би байна!
Би: Би чамайг завгүй байгаа гэж бодсон. Debut-дээ анхаар! Би тасал----
Харүто: Байзаарай!! Би debut-дээ анхаарч байгаа… Сонс л доо…
Би: Тэгвэл сайн байна. *санаа алдах*
Харүто: Уулзахаасаа татгалзахаа больж болохгүй юм уу? Би үнэхээр их хичээж байгаа. Би ч биш бид бүгд… энт ямар байдалтай байгааг чи мэднэ дээ. Бид биднийг хүлээж буй фэнүүдээ харахыг үнэхээр их хүсэж байгаа ч… *санаа алдаа* болж өгөхгүй юм… ядаж чамайг харж болохгүй юм уу?
Би: Харүто~
Харүто: … Хэдхэн секунд байсан ч болно оо!
Би: …
Харүто: Санаад байна. *бувтнах*
Би: Юу гэсэн бэ?
Харүто: Чамайг САНААД байна. Сонссон уу? Санаж байна!
Би: Харүто… Намайг үнэхээр уучлаарай~ Би ч бас чамайг санаж байна! Үнэхээр их… зүгээр л садаа болохыг хүсээгүй юм.
