∆Эхлэл∆

1 0 0
                                        

Үлгэрт бол энэ эхлэл гэвч бодит байдалд зүгээр л оршил хэсэг нь байсан юм.

Түүнтэй учирсан нь энгийн зүйл байгаагүй. Учрал болгон хувь тавилангаар холбогддог болохоор уулзаад мартагдсан нь ч гэсэн энгийн зүйл биш юм. "Хувь тавилан" хэмээн нэрийдэх энэ зүйлийг зөрчих арга байгаагүй юм гэж үү?
Шинэ хичээлийн жил эхлэх эхний өдөр бүх сурагчид сургуулиар хөлхөнө. Энэ жил төгсөх анги болохоор давтлага зэрэгт олон л явах байх даа. Арай гэж ангидаа орж ирэн хэдэн найзуудтайгаа мэнд мэдчихээд залхуутайгаар суудалдаа суув. Багш орж ирэн мэндэлчихээд шинээр ирсэн хүүхэд шилжиж ирсэнийг зарлахад анги яг л галзуурч байна уу гэлтэй. Харин өнөөх сурагч орж ирэхэд
Багш: Өнөөдрөөс та нартай нэг анги болох суралцах сурагч Жон Хусог...
Харин үүнээс цааш би сонсолгүй тэр хүүг ажиглаж байсан юм. Өндөр бие, хурц эрүү, гялалзсан бор нүд, өөртөө таарсан засалттай бор сортой өтгөн үс....хамгийн чухал нь түүний инээмсэглэл байсан юм яг л нар гарч байгаа мэт. Энэ бодлыг минь тасалдуулан багш нэрийг минь дуудахад цочин харвал тэр хүүг миний хажууд суу гэсэн үзэл бололтой. Багшийг гарсаны дараа анги шуугилдаж охидууд бараг бүгд л хажууд минь сууж байгаа шинэ эрхэм дээр цугалж байсан юм.
Эндээс л эхэлсэн юм. Бидний түүхийн оршил.
Гэвч тэр түрүүлж надтай мэндэлсэн нь намайг гайхшруулав.
- Сайн уу? Одооноос ширээний хамтрагчид болохнээ. Намайг Жон Хусог гээд өнөөх инээмсэглэлээрээ инээв.
- Өө тийм л дээ. Им Юна... гэхдээ эв хавгүйхэн өөдөөс нь инээв.

Бидний анхны харилцан яриа энгийн ийм л байв. Тэр хэн ч татагдахаар тийм л сахиусан тэнгэр үү гэмээр байсан. Анх танилцсанаас хойш бид их дотноссон. Ихэнхдээ хамт байж, зугаалж, ярилцаж аль хэдийн найзууд гэдгээс хэтэрсэн харилцаа болсоныг хэн хэн маань мэдэж байсан юм. Нэг өдөр тэр надад сэтгэлээ илчилсэн юм. Одоо ч тэрний асуухдаа ээрч үгээ наана цаанаа оруулах эгдүүтэй царай нүдэнд харагдаж байна. Тэр хэтэрхий бүр хэтэрхий гэгээлэг хүүхэд шиг байсан. Яг л хэзээ ч сэвтээж болмооргүй тийм л нандин эрдэнэ мэт.

- Хусог аа~ Дахиад л энэ хичээлийн шалгалт дээр уначихлаа ТТ. Энэ байдлаараа төгсөхгүй байхаа би
- Бяцханаа би чамайг сайн бэлдээрэй гэхэд чи зүгээр л өдөржин миний хажууд драма үзэж уйлснаа мэдэж байгаа биз дээ. Зүгээр дээ дараагийн удаа хичээхэд л болно гээд томоос том инээмсэглээд тэвэрдэг

- Хусог шши~ Зайрмаг аваад өг
- Ааеш энэ хүүхдийг дээ хоолой чинь өвдчихсөн байж болохгүй ээ болохгүй наад царай чинь надад нөлөөлөхгүй
- Ээ Хусог аа гуйж байна шдээ. Ийм хөөрхөнөөр гуйж байхад зөвшөөрчих л дөө тэгэх үү?
-Заа заа дараа удаа наад өрөвдөлтэй царай чинь нөлөөлөхгүй заа~

- Ээе уурлаад байгаа юм уу даа
- Үгүй ээ үгүй! Би яахаараа чамайг тэр Жин гэдэгтэй хамт байсанд уурлах юм
- Ниее Хусог нь хардсан юм уу даа
- Үгүй ээ үгүй заа юу гэж хэлэхдээ царай нь улайрна.
- Худлаа улайгаад байгаа юм байж
- Х.хэн улайсан юм боль за явж Жин тэйгээ юм ярь.

Хамгийн гэнэн цагаанаар намайг хайрладаг тэр минь удахын хэрээр түүнийгээ алдчихвы дээ гэж айдаг болсон.
Инээх шалтгаан минь болдог тэр минь
Ирээдүйгээ хамт ярих дуртай

💜💜💜

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Aug 04 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

|•Greed is sin•|Stories to obsess over. Discover now