Ep14. Эцэг эхээс илүү найз

Start from the beginning
                                    

Тэднийг холоос ажиглан харах Бэкхён хоёул хоёуланг нь өрөвдөж, түүнийгээ мэдэгдүүлэхгүйн тулд инээмсэглэхийг оролдсон ч сайн үр дүнд хүрсэнгүй.
Удалгүй Жэхва ядраад унтлаа гэсээр өлмийгөө өргөн байж Сэүний хацар дээр үнсээд өрөөнийхөө зүг явах хүртэл нь Сэүн инээмсэглэж байсан ч хаалгаа дөнгөж хаахад нь царай нь огцом өөрчлөгдөв.

"Тэр яасан юм? Яагаад уйлсан шалтгааныг нь мэдэж байна уу?"

"Өөрөө сая уйлаагүй л гэсэн штээ. Нээрээ л халуун паарны хажууд ногоортлоо унтаад байсан тэгээд л нүд ам нь хавдчихсан байх" гэсээр Бэкхён мэдэхгүй царайлан буйдан руугаа буцаад явахад Сэүн толгой дохиод шүршүүрт орохоор явлаа. Бэкхён тэдний асуудалд оролцохыг хүссэнгүй. Нас биед хүрч, ухаан суусан хүмүүс хоорондоо зөвлөлдөж, учраа олоод, ямар нэгэн зөв шийдэлд хүрэх байлгүй хэмээн бодож уртаар санаа алдчхаад зурагтныхаа дууг чангалав.

Сэүнийг уснаас гарч ирэхэд Бэкхён буйдан дээрээ унтаад өгсөн байх ба гэрлээ унтраасан ч зурагтны гэрэл байн байн анивчсаар л байлаа. Өрөөнөөсөө нимгэн хөнжил авч ирэн 50-ын талыг насалсан ч одоо хэр нь хүүхэд шиг гэнэн, хөгжилтэй ч жаахан бүтэлгүй найзынхаа үнэгчлэн унтах төрхийг нь харж инээчхээд, хучиж өгөн Жэхвагийн өрөө рүү явав. Хаалгыг нь болгоомжтой гэгч нь багахан онгойлгож харвал цонхоор тусах сарны туяанаас өөр гэрэлгүй харанхуй байх ба Жэхва цаашаа хараад, унтсан бололтой хөдөлгөөнгүй хэвтэж байгаа харагдна. Тайван алхаж очоод хацар дээр нь зөөлөн үнсчхээд, том өргөн дулаан цээжиндээ наан араас нь тэвэрч хэвтлээ.

"Унтаж байна уу?"

Хариу дугарсангүй, бүр хөдөлсөнчгүй.

"Уучлаарай. Найз залуу гэчхээд олигтой зүйл хийж өгөхгүй байгаад. Хангалттай цаг гаргахгүй байгаад. Анхаарал халамж тавихгүй байна гээд чамд хайргүй болсон гэж битгий бодоорой. Нэгэнт л чамайг хайрлахаар шийдсэн бол ах нь шийдвэрээсээ хэзээ ч буцахгүй. Бас миний хайр цаг агаартай адилгүй учраас хэзээ ч өөрчлөгдөхгүй гэдгийг мэдээсэй гэж хүсч байна…"

"Ммм…Маргааш болзоонд явцгаая. Чамтай хамт хийхийг хүссэн зүйл зөндөө олон байгаа ч ганцхан өдөр хангалтгүй болохоор насан туршдаа хийх зүйлсээ хамт хийж, өдөр болгон болзоод хамтдаа баймаар байна. За юу?"

Энэ хүрээд Сэүн яриагаа өндөрлөж өөрөөсөө зугтаалгахгүй, хаашаа ч явуулмааргүй байгаа мэт хайртай эмэгтэйгээ улам чанга тэвэрсээр, нэг мэдэхэд дуг нойрондоо дугжирч байлаа.

「Cmpltd」Эхнэр Уурлана S2 || OSHWhere stories live. Discover now