20.. он.
Тэр үед би дөнгөж дөрөвдүгээр ангид ороод байлаа. Өөрийгөө их л том хүн болсон мэтээр төсөөлдөг тийм цаг үе хүн бүрт байдаг даа? Тэр мөчид би өөрийгөө хайр дурлал, аз жаргал, амьдрал гээчийг бүрэн танисан гэж эндүүрч том хүн шиг аяглан, үргэлжид уруулаа улаанаар буддаг байсан хэрэг. Өөрийгөө янзтай харагддаг гэж боддог байсан ч, одоо бол өөрөөсөө ичих шиг л болох нь хачин.
-Чи Mixx-ийн дуунуудыг сонсож үзсэн үү?
Гурван сар дөнгөж эхлэж байсан бөгөөд нар жаргаж бүрхэг үүлс, саарал утаа хотыг чимсэн тийм л онцын зүйлгүй өдөр.
Үнэхээр ийм энгийн өдрийг яаж тэгж тод томруун санаад байгаагаа ч үл ойлгоно. Гэхдээ утаа болоод саарал хот бага насны дурсамжид минь тийм л гүн шингэсэн бололтой.
Би найзууд гэж тодотгосон хүүхдүүдтэйгээ сургуулиас гаран алхах замдаа өнөөх л улиг болсон хэдэн дуучид, тэр үед л од болдог байсан зурагтын нэвтрүүлгүүдийг ярилцана. Гэсэн ч тэдний ярьдаг зүйлсийг ихэнхдээ би ойлгодоггүй байв..
-Mixx? Ямар хамтлаг юм? Монгол юм уу?
-Юу вэ? Чи мэддэггүй хэрэг үү? Еээ Ариунсолонго мэддэггүй юм байна? Соёлын шок гэж чамайг л хэлнэ дээ.
Ангийн маань хамгийн далжгануур хүүхэд ийн хэлээд малгайг минь шүүрэн гүйж одох нь тэр. Араас нь хөөгөөд ч гүйцэхгүйгээ сайтар мэдэж байсан учраас би бээлийтэй гараараа чихээ дарсаар, муухай царайлан Номинтой хамт алхана.
Тэр үеүдэд би их эмзэг хүүхэд байсан юм. Хүмүүс үүнийг өөртөө итгэлгүй эсвэл хэт аймхай байдалтай холбон тайлбарладаг хэдий ч би зүгээр л бусдаас илүү хүчтэйгээр юмсыг хүлээн авдаг байв. Тиймээс л тэр үеийн би, одоо цагийн би хоёр ийм л ганцаардмал оршихуйтай хэвээр.
-Би маргааш Золбаярыг зодож байгаад малгайг чинь авч өгнө өө. Баяртай.
Номин гүүрээр гарахтай цэрэгцэн тэнгэр рүү хараад би ахин нэг удаа санаа алдан гэр рүүгээ алхаж эхэллээ. Тэгээд гэртээ орсон даруйдаа л компьютерээ асаасаар Mixx хамтлагийн дууг хайсаар сонсов.
Жоохон байсан учраас ч тэр юм уу, магад надад дэлгэгддэг цагаан утас л байдаг байсан учраас ч юм уу, би нийгмээс эсвэл бүгдээс үргэлж л хоцорсоор ирсэн юм шиг санагддаг. Тэгээд ч агаагийн утас дээр байдаг хип-хоп дуунуудаар л дуу хөгжим гэгчийг төсөөлсөөр ирсэн би тэр үед урлагийн ийм сайхныг танин мэдээ ч үгүй явсан байж болох юм.
"Би зөвхөн чинийх байгаагүй ээ
Чи минь явах хэрэгтэй."
Хайр болоод түүнээс авдаг онцгой гэх нэр тодотголтой мэдрэмжүүдийг би одоог хэрнэ ойлгож чаддаггүй юм. Дөнгөж дөрөвдүгээр ангийн хүүхэд үүнийг бүр ч ойлгохгүй байсан биз. Гэсэн ч одоог хэрнэ үе үехэн тэр нэгний хоолой толгойд эгшиглээд, эгшиглээд л...
A/N.
Хайрлаж явдаг уран бүтээлч болох Энх-Амар буюу та нарын сайн мэдэхээр АМ-С-д зориулсан багахан бичвэрийг минь хайрлаж өгөөрэй.
2020 онд оруулж байсан ч wattpad шинэчлэгдсэнээс үүдэн бүх бичвэрүүд маань устчихсан юм. Ийм удаан оруулаагүйд уучлаарай. Одооноос засаж янзлаад, зарим нэг найруулгын алдаагаа хянаад, шинэ хэсгүүдээ оруулаад явах учраас надтай болон энэ бичвэртэй минь хамт байж өгөөрэй. Баярлалаа.
Хүндэтгэсэн: Heils
2019'11'24
2020.02.12
KAMU SEDANG MEMBACA
starry night ; am-c
RomansaТүүний хоолой сонсголоор минь дамжин чихэнд хүрээд хүчит гүйдэл мэт зүрхийг маань чичрүүлнэ. . @imustsurvive 2019.11.23
