"Би Кёнсүүгийн өвөөтэй ярьсан, түүнд түүний саналыг зөвшөөрч байгаагаа хэлсэн"

Тэр надаас холдон цааш хараад үсээ сэгсийлгэж дороо хэд хэд холхив.

Дараа нь тэр намайг гэрт хүргэж өгчихөөд ямар ч үг дуугаралгүй буцаж явсан. Тиймээ тэр ядаж ингээд уурлах хэрэгтэй шүүдээ. Тэгж байж би өөрийгөө бага буруутгах минь багасах болно.

Дахиад л уйлсаар орондоо хэвтэнэ. Түрүү харчихаад би галзуурах шахсан. Тэврээд л баймаар байсан тавилгүйгээр. Үнсүүлмээр байсан. Үсээ илүүлмээр байсан. Гараас нь барьмаар байсан. Түүний хоолойг илүү удаан сонсоод бяцхан охин нь юм шиг эрхэлмээр байна.

Түүнийг надад хурууныхаа өндгийг хүргэхэд л би хэдийнээ хүчин мөхөсдөж түүнд тэврүүлсээр бас аргадуулсаар байсан. Хэдий түүнд хэлээгүй ч би үнэхээр цаг хугацаа бүгдийг эдгээгч юм бол түүнийг хүлээлгэж бас хүлээмээр байна. Бүхнийг мартаад эргээд бие биерүүгээ хайр дүүрэн аз жаргал дүүрэн хардаг болох хүртлээ.

Бүхнийг мартаад өнгөрсөн биднийг шаналгахгүй, шаналгаат өнгөрсөн биднийг тойрхоо болсон үед.

Би л зөвшөөрчихвөл бүх юманд цаг орохгүй гэдгийг би мэдэж байлаа. Тиймдээ ч оройны нислэгээр Осака ороход бүх зүйл жин тан болсон байв.

Энэ хэдхэн хоног хоргодох зүйл зөвхөн бидний дурсамж л байсанд би улам их гуниглалаа.

Аа Ду Кёнсүү.
Та нар түүнийг санаж байна уу? Парисын гудамжинд байх миний анхаарлыг татсан бяцхан хөгжмийн дэлгүүр. Өвөөгийнхөө талаар инээмсэглэн ярьж надтай эргээд заавал холбогдоно гэсэн залуу. Бэкхён оос өөрөөр бүгдийг биш ч намайг багагүй мэдэж надад хань болсон найз минь. Жилийн өмнө Сухо багшаас харилцаагаа бүр мөсөн тасласан тул Японд очоод түүнтэй тааралдахвий гэхээс бага зэрэг ичиж байв. Түүний тэр их тусыг мартаад түүнийг өөрөөсөө түлхэхийн тулд түүнд сэтгэл өвтгөм үгсийг хэлсэнсэн. Найзууд? Ина? Тэн? Жэвон? Бобби? Мэдэхгүй юмдаа энэ талаар ярихыг хүсэхгүй байна.

Кёнсүү явсаар Бэкхёны сургуулийн гадаа ирэхэд би машинаас буув.

Тэр намайг ирэхийг хүлээж байсан тул би нүүрэндээ бяцхан инээмсэглэл дотруулсаар түүнрүү очин бэлхүүсээр нь тэвэрч чихээ түүний зүрхэн тушаа байрлуулав. Зүрхний цохилтыг нь л сонсоход түүнийг хэрхэн сандарч байгааг мэдсэн тул би хөнгөхөн инээмсэглэлээ.

Тэгээд түүнээс холдоод түүний царайг харан дахиад л инээхэд тэр хоолойгоо зассан хэдий ч тэр гунигтай харагдаж байлаа.

Бэкхён: Эцэст нь явахнээ үнэхээр

Би: Ядаж салах ёс гүйцэтгэх хэрэгтэй гэж бодсон юм

Бэкхён хухацтай царайлж хөмсөг нь нийлсэн байх бөгөөд би түүний уурлаж байгааг төвөггүй мэдэв.

Бэкхён: Хэр удаан?

Би: Чамайг намайг хүлээх хангалттай тэнэг гэдгийг чинь мэдэх болохоор би хэлэхгүй ээ

Бэкхён: Өөрийгөө ч хайртай хүнээ ч зовоох чамд тийм сайхан байна уу

Надад хэлэх үг олдоогүй тул дэмий л харцаа доошлуулав.

Тэр эрүүнээс минь зөөлөн барин өөрийнхөө харцтай нүүрэлдүүлээд сул гараараа хацрыг минь илбэсээр

Бэкхён: Гуйж байна битгий яв. Ядаж л битгий яв. Нүдэнд харагдах газар бай

Би: Би аль хэдийнээ шийдчихсэн. Би чамайг намайг битгий хүлээгээсэй өөрийнхөөрөө эрх чөлөөтэй байгаасай гэсэндээ салах ёс хийж байна. Чамд эрх чөлөөг чинь олгож байна. Намайг битгий хүлээ. Сайхан бүсгүйчүүдтэй уулзаж, өөрийгөө хайрлуулах нэгнийг олоорой. Би чин сэтгэлээсээ хүсэж байна.

Бэкхён: Надад ийм зүйлийг чин сэтгэлээсээ үнэхээр их хүсэждээ? Уйлаад л. Нүд рүү минь харж байгаад надад хайргүй гэж хэлвэл би хэлснийг чинь хийх талаар бодолцоё. Нүд рүү минь харж байгаад жаргалтай байж чадна гэвэл, надгүйгээр жаргалтай байж чадна гэвэл би өөрийгөө чөлөөлье чамаас

Би зүгээр л уйлаад байсанд тэр хүзүүнээс минь бариад уруул дээр минь үнсэв. Маш удаан, энхрий, зөөлнөөр. Би сүүлчийнх мэт үүнийг мэдрэх гэж биеийн эд эс бүрээ зориулж байлаа. Тэр үнсэлтэн дундаа намайг хүлээнэ гэдгээ амлав.

Бэкхён: Би чамайг хүлээх болно ойлгосон уу. Чамайг жаргалтайгаар чин сэтгэлээсээ хэн нэгэнтэй инээх хүртэл би хүлээх болно. Битгий гэсэн ч явж байгаа чам шиг битгий хүлээ гэсэн ч би хүлээнэ.




Зав гарсан дээр нь гээд биччихээд хэдэн сар алга болсон болохоор гэмшээд хийчих юмоо laav 🙆🏻‍♀️

[Completed] The bad main character Where stories live. Discover now