Cэрүүлэгний дуугаар 7:00-д сэрж, найм хагас гэхэд ажил дээрээ очно. Компьютерийн дэлгэцний ард ѳдрийг барахаас ѳѳр ажил хийгээгүй атлаа их л ядарсан амьтан орой нь гэрээ зүглэнэ. Ѳдѳр болгон яг ийм, зүй тогтол ч үгүй, ѳмнѳхѳѳ давтаад л, давтсаар л байдаг миний амьдралын хэв маяг. Хѳргѳгч хоосон. Ус, бэлэн гоймонгоос ѳѳр идэх зүйл үгүй ѳглѳѳний цай, оройн хоол.
Гэхдээ үүнээс ч дор нь юу гээч. Байр луугаа дѳхѳхѳд үргэлжийн харанхуй байдаг цонх. Орж ирэхэд хүйтэн, бас тоосонд дарагдсан гэр. Ерѳѳсѳѳ л би ганцаараа байхыг үзэн яддаг мѳртѳѳ түүнийхээ эсрэг юу ч хийж байсангүй. Аль хэдийн эвлэрээд, магадгүй энэ олон жилийн турш хамт байсан ганцаардал минь одоо надад хань болдог болчихсон байх.
Тиймээс л би Жинийг тэгтлээ эсэргүүцэлгүй миний ѳмнѳѳс товлож ѳгсѳн сохор болзоонд нь явахаар шийдсэн минь энэ. Хэдий жаахан хоцорч байгаа ч, би очиж байна аа.
*
Байдгаараа яарчихсан амьтан кафен хаалгаар орж, зѳѳгчѳѳс асуувал цонхны хажуу дах ширээг зааж ѳгѳв. Гүйснээс болж самнасан үс минь хэлбэрээ алдан унжиж, нямбайлан ѳмссѳн хувцас минь хайш яайш болж орхижээ. Тэрхүү ширээ рүү алхаж байх зуураа би зѳвхѳн эдгээрт л анхаарч байв. Харин дараа нь, түүнийг харахдаа гацаж орхисон юм.
Дух руу унжсан шулуун хар үс, ногоон ѳнгѳтэй нэхмэл цамц, түүнд нь тун дажгүй зохьсон хүрэм. Хориод насны жирийн л солонгос залуу ѳмнѳ минь сууж байлаа.
Ам үг хэлэх гэж байсан тэр чигтээ ангайж, жижигхэн нүд минь ч хэрэндээ л томрох нь тэр. Ер нь л би үнэхээр гайхчихсан байсан юм.
Ийн зогссон хэдэн хором утсанд зурвас ирэх чимээнээр ѳндѳрлѳв.
From:Jin
Юнги, чи оччихсон байна уу? Сая нѳгѳѳ зуучлалын газраас ярьлаа. Чамд ѳѳр болзоо болох кафен хаягийг ѳгчихсѳн байна гэнэ. Чи одоо хэнтэй байна? За юу ч гэсэн, уучлаарай. Миний буруу байхгүй шүү.
Гэхдээ яагаад? Ийм андуурал, ийм учрал ѳдѳр болгон хүмүүст тохиолддог юм гэж үү? Жиний ятгалгаар анх удаа болзох гэж буй сохор болзоо минь тѳѳрѳгдѳж би ѳѳр хүнтэй таарсан байлаа ч, тэр нь яагаад заавал ахлах ангийн минь хүү байгаа юм?
Энэ зүгээр л тохиолдол байлаа ч, яагаад заавал хоёр жилийн турш хайрлаж явсан тэр нэгэн минь байгаа юм?
Олон жилийн турш таарах байтугай, сургийг нь ч сонсоогүй нэгэнтэйгээ яагаад энд уулзаж байгаа юм?
Утгагүй юм...
YOU ARE READING
Аgain (completed)
FanfictionТүүнтэй дахин учрахдаа би хувь тавилан байдаг гэдэгт итгэсэн юм.
