1. Танилцсан нь

23 2 0
                                        

Сувон бол энгийн л боломжын айлын охин.
Тэр 17 настай ахлах сургуульд суралцдаг. Аав ээж 1 ах 2 эгчтэйгээ амьдардаг, айлийн бага.

Ѳглѳѳны 6 цаг. Сувон хичээлдээ явхаар босно.
Түүний том ах 24 настай Тэхён дүүгээ байнга хичээлд нь хүргэж ѳгнѳ.

Ангийхан бужигнаж, найз найзаараа нийлж суун, хоорондоо буу хална. Гэнэт хаалгаар ѳндѳр нуруулаг царайлаг залуу багштай хамт орж ирлээ.

Багш: Ѳнѳѳдѳр манай ангид шилжиж ирсэн шинэ сурагч Марк(Got7 Mark Tuan)
Марк: Сайн байцгаана уу? Намайг Марк гэдэг. Дэгү хотоос ирсэн.
Манай ангийн айлгүй охин Миёон: Хѳѳх царайлаг юмаа, багшаа надтай суулгчих, Миний хажууд хүн суудаггүй.

Багш: Хэрэггүй дээ, Марк ѳндѳр юм чинь хойно сууг. Аа тэр Сувоны хажууд хүн суудаггүй, тэр хойно байгаа охины хажууд суучих.

Энэ үед ангийн охидууд Сувон луу муухай харцаар харав.
Миёон: Багш ямар ч мэдрэмжгүй юм аа, очиж очиж Сувоны хажууд суулгаад.
Ангийн хамгийн бүдүүн охин Халбин: Миёон юун сүртэй юм. Бид нар шиг юмыг Марк тоолоо юу, ямар хархаас хазахын заяа байх биш дээ(санаа алдах).
Миёон: Тэгвэл би очлоо, хэрвээ би Марктай үерхвэл чи миний гэрийн даалгаврыг ѳдѳр бүр манайд ирж хийж ѳгж байгаарай(инээх)
Халбин: Чи үерхэж чадах уу? инээдтэй юм(чанга инээх), за тэгеээ залхуу минь, очоод сайн найр найр(шоолж инээх)
Миёон: Хнн Чадах л юм чинь.

Марк Сувоны дэргэд суув.
Марк: Сайн уу? намайг Марк гэдэг.
Сувон: Намайг Сувон гэдэг.
Яг гар барих гэж байтал Миёон хүрж ирээд Маркын мѳр дээр нь гараа тавиад,
- Сайн уу? Намайг Миёон гэдэг, танилцсандаа таатай байна, танай гэр хаана вэ? Намайг орой хүргэж ѳгѳѳрэй.
Гэж хэлтэл Марк инээдээ тэсч ядан инээж орхив. Ангийхан ч пир хийтэл инээлдэж хоорондоо шивнэлдэцгээнэ.

Миёоны нүүр улайж бантсандаа ширээн дээрээ нүүрээ номоор халхалан доошоо харж суув.
Халбин: Яасан чадсан уу?(ѳдсѳн маягаар хэлэх)
Миёон: Битгий ѳдѳѳд бай, дуугай бай.
Халбин: Шийтгэлээ биелүүлээрэй.

Хонх дугарч Математикийн багш орж ирэв.
Хичээл эхэллээ.

Сувон бодлогоо бодож чадахгүй дэмий л ном руугаа харж суулаа.
Марк: Чи бодож чадахгүй байна уу?
Сувон: Тиймээ.
Марк: Наадах чинь амархан шдээ, алив дэвтэрээ ѳгж бай би заагаад ѳгье.
Сувон дэвтэрээ Маркын ѳмнѳ авчирхад Марк Сувоны гарт санаандгүй хүрэв. Сувоны нүүр улайж гараа татав.

Сувон: Дэгү Сѳүлээс хол уу?
Марк: Хол байлгүй яахав их хол, гэхдээ Дэгү бол Бусантай дүйцхүйц том хот, Би Дэгүгийн хамгийн алдартай сургуульд сурдаг байсан,
аавын Компани Сѳүл рүү нүүсэн болхоор манай гэр ч бас нүүсэн.
Сувон: Аан
Марк: Саяны тэр Миёон гэдэг охин мэдрэл муутай юм уу?
Сувон пир хийтэл инээж гарав. Марк ч дагаж инээв.
Багш: Хойгуур хэн яриад байгаа юм бэ?
Сувон: Үгүй дээ, хаяадаа ийм жоохон алцганах гээд байдаг юм, Их хѳѳрхѳн охин байгаа биз.
Марк: Чамаас хѳѳрхѳн охин ангид чинь алга(инээх)
Сувоны нүүр улайж хэлэх үггүй болж, ном руугаа ширтэв.

Хичээл тарав.
Сувоны ах ѳнѳѳдѳр завгүй учраас ирж авахгүй, Сувон ѳѳрѳѳ алхаж очино.
Ядаж байхад Сувоны ганц дотны найз Жисү ѳнѳѳдѳр хичээлдээ ирсэнгүй. Уг нь нэг чиглэлд болхоор цуг явдаг юм.

Сувон гэр лүүгээ алхаж явтал ардаас нэг танил хоолой "Сувонаа" гэж дуудав

Хэн билээ гэж бодоод эргээд хартал, Марк түүний ардаас гүйж ирэв.

Марк: Танай гэр чинь энд юм уу?
Сувон: Тиймээ, одоо энэ догбугины газрын цаана.
Марк: Хѳѳх тийм үү? Хоёулаа нэг байрныхан юм байна шд.

Сувон: Танайх бас энд юм уу? Тэгүүл хамт явж болохнээ.

Марк Сувоныг гэрийх нь үүдэнд хүргэж ѳгѳв.
Сувон: Баярлалаа ѳнѳѳдѳр манай ах завгүй учраас хүргэж ѳгч чадахгүй. Би ганцаараа айгаад явж чаддаггүй юм л даа. Манай энд дээрэм тонуулчид их явдаг.

Марк: Одой айх зүйлгүй ээ хоёулаа хамт явж байя.

Ийнхүү ярилцаж байтал Сувоны ээж гарж ирэв.
Марк сандарсандаа Сувоны гэрийх нь хаалганы ард нуугдав.
Ээж: Чи хэнтэй яриад байгаа юм?
Сувон: Аан хѳрш айлын ахтай.
Ээж: Аан ор миний охин.

Сувон Марк луу хараад:
- Баяртай гэж амандаа хэлэв.

Dark LoveWhere stories live. Discover now