Урьдын адил тэднийг босохоос урьтан бушуухан хувцаслан цайгаа ч уулгүй гэрээсээ гаран сургууль руу алхав.

Гадаа харанхуй байсан ч би дасчихсан. Тэдний царайг харахгүй байх цор ганц боломж л энэ.

Ангид орон цүнхээ тавьчихаад сургуулийн дээвэрлүү гаран тамхиа асаан бодол болон зогсож байхад хажууд хэн нэгэн ирэх шиг болж хажуу тийш харвал өнөөх л залхмаар хөвгүүн инээмсэглэн зогсож байв.

Тэр хажууд элдвийн зүйлс ярьж байсан ч би нэгийг нь тогтож сонссонгүй надад сайныг нь мэдэх ч тэрэн шиг охидуудаар тоглодог аав гэдэг хүн шиг арчаагүй амьтад хэрэггүй.

Түүний залхмаар яриаг нь сонссоор хичээл ороход хэдхэн минутын өмнө доош буун сургуулийн хонгилоор хүүхдүүдийн дунд алхаж байхад гэнэт л нэг охин урд хөндөлсөн зогсож: Тэхээр чи байхнээ, чи намайг ийм хачин амьтнаар сольж байгаа юм уу гээд түрүүнээс хойш дагасан хажуу дахь ядаргаатай амьтан руу харан орилов.

Олон хүүхэд хараад байсан болохоор би зүгээр л тэднийг орхин явахыг хүссэн ч бугуйнаас минь зуурах түүний чанга атгалтанд би ярвайн байрандаа зогслоо.

Өчигдөр оройны хэрүүлийн дараагаар би гараа зүссэн байсан болохоор жоохон хүрэх төдийд л бугуй минь шархиран өвдөж байсан тул түүн рүү аймшигтай харцаар харан "Тавь" гэж хэлэв.

"Бусдын юманд хүрч болохгүй гэж аав, ээж чинь чамд зааж өгөөгүй юу" гэхэд нь би гарыг нь авч чулуудахад тэр эрчээрээ хойш бөгсөөрөө газардлаа.

Тэр босож ирэн үснээс минь зулгаан толгойруу минь ч мөргөөд амжив. Тэр хаана ингэж зодолдож сурсан юм бэ. Үнэндээ охидыг үсдэлцэхээс өөр юм мэдэхгүй гэж бодсон ч тэр толгой мөргөж, гарыг минь мушгиж байсан юм. Би түүний гэдэс рүү өшиглөн өөрөөсөө нэг юм холдуулаад түүний хажууд ирж хагас суугаад "Надад тэр хараал идсэн хүмүүжлийг чинь заадаг аав ээж гэдэг хүмүүс чинь байдаггүй юм тэгээд бас энэ өлбөгөр амьтнаас болоод ингээд байгаа юм бол би ямар ч хамаагүй гэдгээ хэлчихье би иймэршүү хуурамч амьтадыг яснаасаа жигшдэг болохоор. Тэгээд бас чамд гэж нөхөрсөг зөвлөгөө өгөхөд ийм хогийн юмнуудаас салсандаа баярлаж яв хожим чи насаараа харамсаж эсвэл үхэж ч болох юм" хоолой зангирч хэлсэн ч би түүнийг тэр дор нь орхиод буцан дээвэрлүү гарав.

Биднийг хэн ч салгаагүй бөгөөд бүгд л харан зогсоцгоож байсан юм. Хүмүүс л ийм л амьтад өөрсдөө л болж байвал болдог.

[Сompleted] Stepsister Unde poveștirile trăiesc. Descoperă acum