Түүний гар миний гараас нэлээн том бас судас нь томросон байх бөгөөд намайг жаргалтаы болгож байлаа би мэдрэмжээ дарах гэж хичээн нүдээ нэг чанга нэг зөөлөн аниж байв.
Жихүүн- зүгээр үү? Хайраа
Би- айн хайр
Жихүүн- чамд жүжиглэх хэцүү байгаа бололтой
Би- уучлаарай
Жихүүн- уучлалт гуйх хэрэггүй харин би л уучлалт гуйх ёстой гэнэт л сонин аашлаж байснаа найз охин болж өгөөч гээд
Би- зүгээр ээ би жүжиглэж чадахгүй ч гэлээ би хичээх болноо *зөөлөн инээмсэглэв*
Жихүүний бодол
Тэр үнэхээр эгдүүтэй юм жижиг мөртлөө өөрт таарсан бие галбир түүний өмссөн хувцас түүнийг улам үзэсгэлэнтэй харагдуулж байна.
Түүний жижиг гар булбарай арьс тэгшхэн хуруу намайг түүнийг бодогдуулахад хүргэж байна. Бас түүний өхөөрдөм инээмсэглэл❤️ зүрхийг минь тэр хүнээс хойш анх удаа догдлуулж байна.
Дэлгүүр орж бөгж зүүлтийн тасаг руу ортол
Ххх- Шинэ гэр бүл үү?
Би- айн үгүй ээ биш
Жихүүн- зүгээр хосууд
Би- түүн рүү гайхан хартал амандаа жүжиглэлт гэв.
Би ч жүжиглэлтээ сайжруулахын тулд нэг бөгж зүүн
Би- Хайраа энэ ямар байна?
Жихүүн- *гайхсан царайтай* хөөрхөн харагдаж байна гэхдээ чиний хурууг илүү тодруулах бөгж ммн аан энэ
Түүний сонгосон бөгж бол дээрээ жижиг чамин алмааз байх бөгөөд их үнэтэй харагдаж байлаа.
Би- Жихүүн өө бишээ хайраа
Жихүүн- айн
Би- жоохон үнэтэй гэж бодохгүй байна уу?
Жихүүн- үгүй ээ
Би- өөр газар луу орж харъя
Жихүүн- би бэлэглэж байна гэж бодчих
Би- үгүй ээ тэгвэл аваж чадахгүй
Жихүүн- зөрүүдлэхээ боль явах цаг болох гэж байна авах зүйлсээ аваад явъя
Би- зүгээр явъя авахаа болилоо
Жихүүн- Мира битгий сонин ааш гаргаад бай
Би- намайг сайн мэдэхгүй байж би хэн нэгний мөнгийг үрэх дургүй зүгээр явъя
Жихүүн- заза
Би түүнтэй ганцхан удаа л уулзаж байсан одоо түүний найз охин болж жүжиглэж найзуудтай нь хамт зугаалгаар явах гэж байна би түүнээс иймэрхүү үнэтэй зүйл авч чадахгүй. Гэнэт яагаад ч юм их дургүй хүрч бухимдаж байна өөрийн мэдэлгүй хөмсгөө зангидсан машиных нь урд талын суудалд гараа зөрүүлэн сууж байна. Яг л түүний найз охин шиг аашлаад байх шиг
Жихүүн- уурлачихсан уу?
Би- үгүй ээ уурлах шалтгаан надад байхгүй
Жихүүн- хөмсгөө зангидаад бас гараа зөрүүлж суугаал яг уурласан байна даа
Би- үгүй
Жихүүн- тийм л байна даа
Би- ҮГҮЙ ГЭЭД БАЙНА
Намайг чангаар ингэж хэлэхэд Жихүүн их л бодлогошрон санаа алдсан байдалтай урагш харан машинаа жолоодож байлаа. Би яагаад тэгж их уурлаж байгаагаа ойлгохгүй байсан ч цаанаасаа түүнд уурламаар санагдаж байсан юм.
Жихүүн- Намайг 3 настай байхад ээж минь аав бид хоёрыг орхин япон руу гэнэт явахаар болсон юм. Би багаасаа эхийн хайрыг мэдрэлгүй өссөн би ээжийгээ буруутгадаггүй гэхдээ аав минь ээжийг гэртээ хонодоггүй хүүхэд төрүүлснээсээ хойш их сонин аашлаж байнга орхиод явна гэж яридаг байсан гэж яридаг байж билээ. Аав минь өглөө явж оройтож ирдэг байсан болохоор би багаасаа биеэ даагаад сурчихсан юм. Дунд сургуулиасаа эхлүүлж ажил хийж ахлах сургуулиасаа тусдаа гарсан хааяа аавтайгаа уулзаж гэж аав дээрээ очдог ч гэлээ надад түүнтэй уулзах шалтгаан байхгүй юм шиг санагддаг. Тэр охин яг л ээж шиг минь хайрыг надад өгдөг гэж бодож байтал өдөр ирэх тусам уулзах нь ховордож яриж чатлах нь хүртэл багассан гэнэт гэнэт ирэхдээ мөнгө гуйхад нь өгөхгүй байж чадахгүй явсаар байтал нэг мэдэхэд хэн ч намайг хайрлахгүй мэт би ойр ганцаараа үлдэж ганцаардмал нэгэн болж байсан. Гэхдээ....
Би- гэхдээ??
Жихүүн- чамайг анх над руу чат бичихэд энэ охин бас мөнгөний төлөө надтай харьцах гэж байгаа юм болов уу? гэж бодож байсан гэвч чи өөр байсан
Би- юу нь
Жихүүн- чи над руу байнга чат бичдэг би тэрэнд чинь дуртай.
Би- ЧЧИ ЧИ НАДАД ТААЛАГДДАГ
Part 5 арай их болчихсон уу??Дэмжээрэй бас санал хүсэл байвал бичээрэй😊 олон хүн уншдаг ч гэлээ таалагддагүй юм уу? Эсвэл муу болохоор нь vote дардаггүй байх ямартай ч vote дарсан хүмүүстээ маш их баярлалаа ямартай ч Only Mine дуусганаа гэж бодож байгаа.😊🎉🎉👏👏❤️❤️❤️💕💕💕
YOU ARE READING
💕ONLY MINE💕
FantasyМира бол 11-р ангийн сурагч эгдүүтэй хөөрхөн спортлог ухаалаг нэгэн тэр хэзээ ч хүнтэй үерхэж байгаагүй бөгөөд нэг өдөр вичатаар Жихүүн гэдэг залуутай найз болсноор тэр амьдралдаа хэзээ ч татагдаж байгаагүйгээрээ түүнд татагдах болно.Гэвч түүнийг үг...
Part 5
Start from the beginning
