Атгын чинээ зүрх минь анх удаа хүчтэйгээр цохилно
Аав ээжээсээ өөр хүн бодож байгаагүй энэ сэтгэлд минь
Алтан наран мандаж аз жаргалын үр үндэс тарин
Анхны минь хайр болж алдрайхан чи минь наддаа ирсэн
Анхны догдлол ,анхны сэтгэгдэл ,анхны үнсэлт,анхны хүлээлт,анхны гэсэн бүхний минь эзэн чамайгаа би үүрд мөнхөөр хайрламаар байна....
Аз жаргалтай гэрлэж буй хосуудыг харан нууцхан хурдан чамтайгаа гэрлээд аз жаргалтай амьдрах юмсан гэдэг бодол төрж багахан атаархдаг байсан ч мөрөөдөж байсан энэ өдөр ингээд хүрээд ирнэ гэж би төсөөлсөнгүй ...
Нэг л өдөр сарнайгаар дүүрсэн өрөөнд сайхан хослол өмсөөд гайхалтай инээмсэглэлээрээ инээсээр уран яруу үгээрээ хайрын мөртүүдийг уянгалуулан үзэгслэнтэй бяцхан бөгжөө барьсаар намайгаа тэр минь гуйж бид хоёр гэрлэхээр болсон...
Бусад шиг үнэтэй хуримын ордонд,сүртэй хурим хийхийг би хүсээгүй ээ .Дөнгөж амьдрал эхэлж байгаа бидэнд энэ бол ахадсан зүйл.Амьдралыг яг анхны цэгээс эхэлвэл амьдрал амттай гэлцдэг шүүдээ.
2020.09.09
Байнга очиж залбирдаг байсан Сүмдээ бид хуримаа хийхээр болсон.Яагаад ч юм түүнээсээ хол байх болгондоо энд л залбирж, энд л уйлж ,энд л хүлээж түүний гэх бүх дурсамжны минь талыг эзлэх газар тул энд л хуримаа хийвэл гуйсан залбирал минь бүрэн биелэх мэт санагдан энэ л газрыг сонгосон .....
Зөвхөн найзууд ,хоёр гэрийхэн дундаа л хуримаа хийхээр болсон.Анхандаа гэр бүлүүд маань зөвшөөрөхгүй байх гэсэн ч бүгд зөвшөөрсөн...
Охид болгоны хүсдэг шиг гүнжийнх гэмээр гайхалтай сайхан сувдан цагаан даашинз өмсөөд гэрлэх гэж зогсож байгаа миний бие ....
Найзууд минь бүгд ирж намайг гоёж будан ,үс гэзгийг минь янзлан хуучин дурсамжаа ярьж инээлдэх ч нэг л хүнийг ирэн намайг тэврэн авах төдийд би өөрийн эрхгүй уйлчихсан.Тиймээ энэ бол Ээж минь.Бүхэл бүтэн 20жилийн турш өсгөж хүмүүжүүлсэн охиноо хүний хүнд даатгаад явуулна гэдэг түүнд хэцүү байгаа байх.Гэхдээ Ээж минь намайг уйлуулахгүй гээд шууд л хатуу чанга үгсээ хэлэн эмэгтэй хүн ямар байх ёстойг минь санууллаа...
Түүний найзууд ч ирэн надтай зураг авхуулж хөөрөлдсөөр байгаад гарлаа...
Хурим эхлэх болсоныг анхааруулж найз минь гүйн орж ирэн намайг Сүмийн хаалганы өмнө авчирлаа
.Сүйт бүсгүйг аав нь дагуулж явах ёстой биздээ гэсээр аав минь ёжилсоор ирэн надад гараа өглөө.Хэдий тэр инээж байгаа ч түүний нүдэнд нулимс хурсан байгаа нь тодхон харагдана.Аавыгаа хараад шууд д хоолой зангирч байсан ч одоо уйлвал аавд минь хэцүү байх тул инээсээр түүнийгээ сугадана..
YOU ARE READING
•I Need You•
RomanceАтгын чинээ зүрх минь анх удаа хүчтэйгээр цохилно Аав ээжээсээ өөр хүн бодож байгаагүй энэ сэтгэлд минь Алтан наран мандаж аз жаргалын үр үндэс тарин Анхны минь хайр болж хонгор чи минь наддаа ирсэн Хайр гэдгийн утга учрыг ойлгоогүй байсан ч Хайрлуу...
