4,5,6,7

733 91 9
                                    

Хойд Ээж: Миний охиныг олоод ир миний хөөрхөн охин хаана байна!

Аав: Чамаас болж Юуил алга болсон!!!! Тоглохыг хүсэхгүй байсан юм бол үгүй гэж хэлж болно шт!!! Яах гэж хөөрхөн охиныг минь үхэлрүү явуулж байгаа юмбэ!!!!

Хойд ээж: Юуил чамд ямар сайн байлаадаа тэгэхэд чи тэрнийг цаг үргэлж харааж зүхэж ад үздэг байсан миний охин чамд ямар гэм хийсэн гэж! Буруутгах ёстой хүн чинь ганцхан би! Би шдээ!!! Тэюунааа миний хөөрхөн охиныг аваад ир!!!

Эмээ: миний хөөрхөн охин ямар их зовсон болдоо миний охин

Бид эхлээд Юуилыг үхсэнд итгэхгүй Америкаас мөрдөгч хөлслөн мөрдүүлсэн ч олигтой зүйл олдоогүйгээс гадна хилээр гарах гэж байсан гэмт хэрэгтнүүдийн халааснаас Солонгос улсад ердөө хоёрхон үйлдвэрлэгдэж нэг нь хойд ээжид нэг нь Юуилд байдаг ховор алмазан шигтгээтэй бугуйвч нь олдсоноор түүнийг үхсэн гэдийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон юм. Цагаа нар болон бидний хөлсөлсөн мөрдөгчид баригдсан хоёр хэрэгтнийг мэдэж байгаа бүх үнэнийг нь хэлүүлэхийн тулд төхөөрөмж хүртэл ашиглан хэлүүлэх гэж оролдсон ч тэдний нэг нь юу ч хэлэхгүй гэсээр амиа хороосон бол нэг нь би дөнгөж энэ зүйлийг эхлүүлж байсан өөр юу ч мэдэхгүй гэж хэлэх хэдэн үгээрээ цагдаа нарын аргыг барсан юм. Хүний наймаа гэх зүйлд ядуу тарчиг амьдралтай өнчин болон гудамжны хүүхдүүд ихэвчлэн өртсөн байдаг бол энэ удаа яагаад Солонгосын толгой баячуудын гурван охин, нэг хүүг хулгайлсан юм бол? Тэд юу хүссэн юм бэ?? Мөнгө бол яагаад бидэнтэй энэ бүх хугацаанд холбогдоогүй юм бол?

Удалгүй Чэжү арлын ойр хавиас 15 орчим насны нэг хүү болон 16 насны хоёр охин 17насны нэг охины цогцос олдлоо гэсэн мэдээ ирэн бид цагдаагийн газарт очиход тэднийг цогцсоор нь танихын аргагүй болтол зодуурын шархтай болгосон байлаа. Хүний наймаа гэхэд тэдний биеийн бүх эрхтэн бүрэн байсан ч шинжээчдийн тогтоосноор биеэс нь зөвхөн их хэмжээний цусыг соруулан авсан байв. Ганцхан Юуилын бугуйвчийг хараад үхсэн гэдэгт нь итгэх хэцүү байсан бол түүний цогцос олдсоноор бид хүлээн зөвшөөрч оршуулах ёслолыг хийсний дараа хоригдож байгаа гэмт хэрэгтэн надтай уулзахыг хүсэж байгааг мэдэгдэн би түүнтэй уулзахаар очиход тэр миний өмнө базсан цаас тавьчихаад л гараад яваад өгөв. Би түүний үлдээсэн цаасыг дэлгэхэд дээр нь Хятад ханзаар   "Болж байгаа бүхний юунд ч битгий итгэ! Зөвхөн өөрийнхөө мэдэрч байгаадаа итгэ! Тэр чамд их хайртай юм байналээ бас тэр үнэхээр үзэсгэлэнтэй" гэж бичсэн байлаа. Энэ өдрөөс хойш дөрвөн хоногийн дараа гэмт хэрэгтэн амь хорлосон мөн хэргийг дахин мөрдөх аргагүй болсон тухай мэдээгээр гарч байлаа. Үнэндээ бугуйвч цогцос хоёр олдсон ч гэсэн би Юуилыг үхсэн гэдэгт итгэхгүй байлаа яагаад ч юм надад тэр амьд байгаа юм шиг мэдрэгдэж байсан юм. Өдөр хоногууд аймшигтай хар бараан болж эмээ өвөө хоёр Юуилыг санаад энэ байшинд байж чадахгүй байна гэсээр нутагтаа очиж амьдрахаар болсон бол аав хойд ээжийн сэтгэл санааны өөрчлөлтөөс даамжирна сэтгэл мэдрэлийн өвчтэй болсноос болоод эмчилгээ хийлгэхээр Англируу явж харин би гэртээ ганцаараа үлдэв.

Би одоо аймшигтайгаар харамсаж байна , түүнд гаргасан бүх хөгийн ааш авиртаа харамсаж өөрийгөө үзэн ядаж байна, зөвхөн тэр л намайг чин сэтгэлээсээ хайрладаг байсныг би одоо л мэдэрч бас ойлгож байна. Өвдөхөд минь тэр л намайг асарсан халамжилдаг байсан, бүх хэцүү зүйлийн ард тэр л миний сэтгэлийг тайвшруулж байсан, юу ч болсон тэр л миний хажууд зогсож байдаг байсан бол би зөвхөн түүний зүрх сэтгэлд хадаас шиг хатуу үгсийг зоохоос өөр юу ч хийгээгүй, мөс шиг хүйтэн сэтгэлд минь байх "түүнийг үзэн ядаж байна гэсэн" хар муу бодол дундаа түүнийг бат бөх гэх чинь цоожилчихсон байсан би гэдэг хүн л түүний өмнөөс тэр бүх муу зүйлсийг хүртэх ёстой байсан юм!
Одоо миний хажууд хэн ч алга хэрвээ Юуил байсан бол тэр энэ харанхуй амьдралыг минь сэтгэл зүрхнээсээ цацруулах тод гэрлээрээ гэрэлтүүлэх байсан , гэвч тэд миний нарны гэрлийг надаас хулгайлсан.

2018 он Солонгос улс Сөүл хот

- Сайн байцгаана уу? Намайг И Тэюун гэдэг, Цагдаагийн их сургуулийг мөрдөн байцаагчаар өндөр дүнтэй төгсөж Ганнам дүүргийн цагдаагийн хэлтсээс урилга аван ажиллахаар болсондоо таатай байна.

Ахаа таны мөрөөдөл чинь юу вэ?
Юуилын надаас асуудаг байсан энэ асуултанд би хараахан хариулж чаддаггүй байлаа. Харин одоо дахиад надаас энэ асуултыг асуувал би түүний нүдрүү харж байгаад хэлэх болно " Миний мөрөөдөл бол эцсээ хүртэл чихий хажууд байх"

Дөрвөн жилийн өмнө мөрдлөг явуулах ямар ч аргагүй гэсэн тэнэг хариултаар хэргийг хааж гэмт хэргийг үйлдсэн хүмүүсээр юу ч мэдэхгүй байсан хоёр залууг нэрлэж тэдэнд бүх зүйлийг үүрүүлэн амыг нь хороолгож хүмүүсийн нүд чихийг нь хуурч бүх зүйлийг хүчээр дарсан цагдаагийн газрын булхай болон Юуилыг хулгайлсан хүмүүс гээд бүгдийг ил болгохын тулд би мөрдөгч болсон. Бас би Юуилыг заавал олох болно! Тэр амьд байгаа! Би мэдэрч байна!
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100....

Үгүй ээ Үгүй Юуил амьд! Юуилаа чи хаана байна? Би чамайг заавал олох болно!

          
Сэтгэгдэл үлдээгээд Вотэ- оо сайн дараарай~~ дараагийн хэсэг тун удахгүй~~

❝Нүдээ аниад зуу тоол❞Where stories live. Discover now