Дэргэдээ суулгаж хүлцсэнээрээ
Тэнгэр бурхан минь болов, тэр.
Дуу хоолойн чинь уянгалаг ярууг
Сэм чагнахад сэтгэл бүлээцэж;
Дур булаам инээмсэглэл чинь
Зүрхний цохилтыг түргэсгэх юм.
Хэрэв чамтай гэнэт тулгарвал,
Хэл гацаад дугарч ч чадахгүй юм.
Арьсан доогуур нимгэхэн дөл гүйж;
Алаг нүд харанхуйлчих юм.
Чихний минь хэнгэрэг л
Нижигнэн дэлдэх дуулдаж;
Хөлсөө дагаад би урсчих юм.
Чичирч дагжаад бүхий л бие
Хатсан өвснөөс илүү сиймийж;
Үхэлд тэврүүлчих шиг л болох юм.
