Юүгёом: Ахаа, яасан? Зүгээр үү?

Марк: Яаж ч зүгээр байх вэ дээ? Намайг уучлаарай. Би хяналтаа алдчихлаа.

Юүгёом: Одоо нэгэнт болоод өнгөрсөн юмыг яаая гэхэв дээ. Саяных Суёон эгчийн ах мөн үү?

Марк: Мөн

Юүгёом: Юу гэж байна?

Марк: Сал гэнэ ээ. Суёоны дэргэд дахиж харагдах хэрэггүй гэсэн. \явах\

Юүгёом: \араас нь очих\ Тэгээд та Суёог эгчийг орхиж чадна гэж үү?

Марк: Би яаж чадах юм бэ? Би түүнд дэндүү хайртай.

Юүгёом: 2уулаа одоо эндээс явж таарах байхдаа?

Марк: Мэдэхгүй ээ. Тэгэх биз....Юүгёомаа ахыгаа уучлаарай. Ах нь ганцаараа баймаар байна.

Юүгёом: Тэг дээ\санаа алдах\

Марк: Ээж аав 2т юм хэлээд хэрэггүй шүү

Юүгёом: За

--------------------------------------

Уйлсаар байгаад нулимс минь дууссан бололтой. Одоо уйлъя гэсэн ч нулимс гарахгүй байна. Ахад гомдож Маркийг өрөвдөж өрөөндөө ганцаараа бодолд дарагдан суулаа. Гэнэт утас дуугарлаа. Дугаарыг харвал Марк байна. Бушуухан шиг утсаа аван ярилаа.

Би: Байна уу? Марк

Марк: Байна уу?

Би: Чи зүгээр үү? Намайг энд байх хооронд ах чамд ямар нэг зүйл хийгээгүй биз?

Марк: Яагаа ч үгүй ээ. Санаа зоволтгүй.

Би: Ахад их чанга цохиулсан зүгээр үү?

Марк: Би чинь цус сорогч шүү дээ. Тиймэрхүү юмнууд дорхноо эдгэчихдэг юм.

Би: Тийм л дээ.

Марк: Гарч ирэх боломж байна уу?

Би: Байхгүй ээ. Ах үүд цоожилчихсон.

Марк: \санаа алдах\ Тэгвэл одоо яаая гэхэв дээ. Чи маргааш ирэх үү?

Би: Мэдэхгүй ээ. Ах намайг явуулахгүй  байж магадгүй.

Марк: Заза, баяртай.

Би: Баяртай.

Марк: \санаа алдах\

Бэмбэм: Манай гэрийн үүдэнд юу хийж байгаан?

Марк: Суёонтай уулзах гээд. Гэвч ах чинь цоожилчихсон гэнэ ээ.

Бэмбэм: Би таныг буруутгамаар байгаа ч чадахгүй нь. Яагаад гэвэл та чинь эгчийн минь хайртай хүн шүү дээ.....Би таныг оруулаад өгье. Харин ахыг ирэхээс өмнө яваарай. \цүнхнээсээ түлхүүр гаргаж ирэн хаалга онгойлгох\ Ор доо.

Марк: Баярлалаа \орох\ Суёонаа

Би: Энэ чинь Марк уу даа? \өрөөнөөсөө гарах\ Марк \гүйж очиж тэврэх\

Марк: Намайг уучлаарай. Намайг үнэхээр уучлаарай. \тэврэх\

Бэмбэм: Та 2 наанаа ярьж байгаад ахыг ирэхээс өмнө Марк ахыг явуулаарай.

Би: Баярлалаа, миний дүү

Бэмбэм: Ай даа. Энэ хайр уу!? \толгойгоо сэгсрэх\ Нээрээ Хуамин руугаа залгая. Саначлаа.

Би: Ах чамд ямар нэг юм хэлсэн үү?

Марк: Чамаас хол бай гэсэн.

Би: Чи юу гэсэн?

Марк: Чадахгүй л гэсэн.

Би: :3 \үнсэх\

Марк: \үнсэх\

Жэксон: ЧИ МУУ НОВШ ЭНД ЮУ ХИЙЖ БАЙГААН БЭ?

Марк: Би танд хэлсэн ш дээ. Би Суёонаас салж чадахгүй.

Жэксон: Юу гээд дэмий донгосоод байгаан бэ? \Маркийг заамдаж авах\

Би: Ахаа боль л доо.

-----------------------------------

Бэмбэм утсаар ярьж байна.

Хуамин: Хайраа цаана чинь хэн хашхираад байгаан?

Бэмбэм: Манай ах

Хуамин: Яагаад?

Бэмбэм: Манайд савангийн дуурь дээр гардаг шиг зүйл болж байна өө

Хуамин: Юу гэсэн үг үү?

Бэмбэм: Уулзаж байгаад ярья аа. Хоолойг чинь сонссон чинь саначлаа.

Хуамин: Ккк нялуун гэдэг нь

----------------------------------

Жэксон: Чи энэ мангасыг өмөөрөх хэрэггүй.

Би: Энэ хүн мангас биш гээд байна.

Жэксон: \Маркийг тавих\ Манай гэрээс зайл

Марк: .....................

Жэксон: Зайл гээд байгааг сонсохгүй байна уу?

Марк: \гарах\

Араас нь гарах гэсэн боловч ах намайг хорьлоо.

Жэксон: Чи өнөөдрөөс гэрийн хорионд байна мэдэв үү? Би чамайг багшид чинь өвчтэй гэж хэлээд бичиг өгчихнө.

Би: Ахаа

Жэксон: Дахиж олон юм ярих хэрэггүй. \өрөөндөө орохоор явах\

Би: Хэрвээ Сэнхи эгч цус сорогч байсан бол та салж чадах байсан уу?

Жэксон: \зогсох\..................... 














~~~$m!Le~~~

Хязгаарыг давсан хайр-Love Beyond Boundary[Дууссан]Donde viven las historias. Descúbrelo ahora