Part 2

6.1K 316 4
                                    

______: Инжи "инээмсэглэх"

Би: убба

Жунхун: өө Инжи гэсээр өөдөөс инээмсэглэн зогсоно би ч бас түүний өөдөөс харан инээмсэглэн зогссоор хэн хэн нь нэг ч үг дуугарсангүй зүгээр л инээмсэглэн зогсоно.Сону: хоёроо юу хийгээд байгаа юм бэ? юм ярь л даа эсвэл суулдаа ингээд л өөд өөдөөсөө ширтэлцээд байх уу? "жуумалзсаар бид хоёрыг үлдээн гараад явчихлаа"

Жунхун: юу суугаа ч Инжи гэж хэлээд буйдан уруу заахад би чимээгүй суулаа яагаад ингэж их сандраад байгаа юм болдоо.

Жунхун ах хоолойгоо засаад: чи яагаад утсаа авахгүй байсан юм? би хэтэрхий их МСЖ бичээд чамайг залхаагаад*

Гэж хэлэхэд нь би нүдээ бүлтийлгэн гараа савсаар: үгүй үгүй ёстой тийм юм байхгүй гэж түргэн хэллэг хэлж байгаа юм шиг л хэлчихлээ.

Жунхун ах бага зэрэг инээвхийлээд: аан тийм бол ашгүй дээ би чамайг өөрөөсөө түлхсэн байх вий гээд санаа зовж байлаа гэхэд нь би хурдхан толгой сэгсэрлээ. Харин ах нээх хөөрхөн инээмсэглээд: тэгээд чи яагаад хариу бичихгүй байсан юм?

Би хачин царай гарган: харин нөгөө аавдаа баригдчихсан манай аав их хатуу хүн л дээ тэгээд л нөгөө таны тухай мэдээд шууд л утас хураагаад авчихсан гэж гэм хийсэн хүүхэд шиг өрөвдөлтэй харцаар ах уруу харлаа.

Жунхун ах тайвнаар: зүгээр дээ аавын чинь уурлах зөв ийм хөөрхөн охиныг нь над шиг ядаргаатай залуу хоргоогоод байгааг мэдвэл мэдээж уурлана шүү дээ би хэтэрхий их МСЖ бичээд чамайг зав чөлөөгүй байлгаснаас л боллоо

Би: үгүй үгүй ахаа тийм биш шүү зүгээр л манай аав жоохон ядаргаатай хүн байгаа юм -_-

Жунхун: ойлголоо хэхэ ойрын хэд хоног холбоо барьсангүй юу хийв дээ сонин сайхан?

Би: өө аав гэж нэг ядаргаа тантай холбоо бариулахгүй гээд утас хурааж аваад интернет таслаад бас болоогүй ээ намайг шидийн хүчээ ашиглахыг хүртэл хатуу хориглосон "амаа дарах" /яанаа би юу хэлчих вэ?/

Жунхун ах гайхан: ямар шидийн хүч? 0.О

Би ч өрөөгөөр нэг тас тас хийтэл худлаа инээгээд: аан тантай нууцаар холбогдож болох нууц утас энэ тэр гээд л миний бяцхан шидтэнүүдийг бүгдийг нь олоод хураагаад авчихсан байхгүй юу даа хэхэ /ямар тэнэг инээчих вэ, нөгөө сайн хүн нь чамруу инээхэд өөдөөс нь инээх гэж оролддог тэр тэнэг царайг би яг сая гаргачихлаа /

/Дууссан/ Мөсөн хатан-2 [Дэггүй гүнж]Место, где живут истории. Откройте их для себя