~Мөсөн хатан~ [үзэшгүй муухай] Part 1

15.7K 570 5
                                    

1-р хэсэг

Эртээ урьдын цагт Мазотин хэмээх маш том гариг дээр Мазотины хаант улс оршин тогтнодог байсан юмсанж.Улсын эзэн нь энэ ертөнцийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй байв түүнийг харсан эрэгтэй хүн битгий хэл эмэгтэй хүн хүртэл дурламаар тийм үзэсгэлэн гоо төгөлдөр нэгэн байв гэвч тэрхүү үзэсгэлэн гоо хатны дотоод сэтгэл нь үзэшгүй муухай хэрцгий араатан байсан юмсанжээ. Ард иргэдээ хайрлаж энэрэх туухай огт мэддэггүй үргэлж ажиллуулж боолчилдог хорон санаат хатныг ард иргэд нь бусдыг хайрлах зүрх сэтгэлгүй Мөсөн хатан хэмээн нэрлэжээ.

Өдрөөс өдөрт хатан улам догшин ширүүн хэрцгий болж байлаа. Ард иргэд өлсгөлөн ядууралд автаж өдрөөс өдөрт амьдрал нь доройтож байв. Хатан энэ ядуурлыг таслан зогсоох нэрийдлээр жил бүр 9999 нярай хүүхдийн толгойгоор бурханд өргөл барина гэсэн аймшигт тушаал буусан өдрөөс эхлэн Мазотинын ард иргэд хатныг хэрхэн үгүй хийх талаар өдөр шөнөгүй хэлэлцэн цаг минут сек тутамд тасралтгүйгээр хатныг хараан зүхэх болов. Ард иргэдийн энэ их хараал зүхэл эртний нэгэн аймшигт хараалыг сэрээсэн байлаа. Энэхүү хараал нь хатныг өөрийнх нь аймшигт муухай сэтгэл зүрх шиг нь үзлийн муухай дүр төрхтэй болгосон байв энэ хараалын үргэлжлэх хугацаа нь ҮҮРД МӨНХ үүрд мөнх гэдэг бол хэтэрхий урт хугацаа юм

Хатан үзэшгүй муухай болсондоо хорсон ард иргэдээ алж хөнөөж байв гэвч тэр бусдад муу зүйл хийх бүрд үзэшгүй муухай төрх нь улам ч муухай болсоор байв.Тиймээс хатан бусдад муу зүйл хийхээ болж ордноосоо толгойгоо ч цухуйлгахгүй хэдэн мянган жилийг ардаа үджээ энэхүү хугацаанд хатан өөрийн ноёд түшмэлдээ хараалыг хэрхэн арилгах нууцыг мэдэж ирэх хүндхэн даалгавар өгөв.

Сайд түшмэд алсын алсаас өөр гаригаас аль сайн оточ шидтэн шулам гээд л эрдэм номтой мянга мянган хүмүүсийг урин авчирсан боловч аль нь ч хатанд тус болсонгүй.Хатан үзэшгүй муухай царайтай болсондоо хэн нэгэнд гомдон шөнө бүр нулимс унагаана бүр байнга амиа хорлох гэж оролдоно гэвч хараал ҮҮР МӨНХ хэмээн хараасан учир хатанд үхэх тавилан ч байсангүй үхэхийг хүссэндээ хоолойгоо хэрчинэ гэвч хэдхэн сек дотор буцаад л эдгэрчихдэг энэ мэтчилэн хэрэглэсэн бүх арга нь бүтэлгүйтнэ хатны амьдрал зүгээр л там болсон байлаа гэвч энэ бүхэн эцсийн эцэст өөрийнх нь хийсэн үйлийн үр шүү дээ............

Хатан хэдэн мянган жилийг энэ тамд өнгөрөөхөд Мазотин улс аль хэдийн хатны үл таних улс болон өөрчлөгдсөн байлаа өндөр барилга машин техник нисдэг хөлөг гээд л одоо бол хатан гадуур гарахдаа зөвхөн нүдээ л ил гаргасан хувцас өмсөнө учир нь түүнд үлдсэн ганц үзэсгэлэн гоо зүйл нь түүний том алаг нүд л байлаа. Хатан ч ард иргэддээ маш их анхаарал тавьж хайр энэрлээ харамгүй хайрладаг болсон тул ард иргэд нь ч түүнийг хайрлан хүндлэх болжээ гэвч энэ бүхэн хангалтгүй гэж үү???? Хатан үзэшгүй муухай царайтай хэвээр л байлаа..............

/Дууссан/ Мөсөн хатан [үзэшгүй муухай]Место, где живут истории. Откройте их для себя