Chapter -2

2.3K 100 0
                                    


Маргааш~ Маргааш чамд намайг доромжилсны чинь хариуг өгөх болно Жү Минхёк!!!

Шөнөжин тэр хүнд бузарлагдсан бие минь янгинан өвдөж үүрээр л жоохон цурам хийлээ. Өглөө босож хөндүүр оргих нүүрээ толинд харахад "Бурхан минь! нүд минь хөхөрч хацар минь аймшигтай хавдсан байлаа."

Нүүрэндээ хүйтэн жин тавиад зориг гарган зургийн студи руу явлаа. Бүх зүйлд баримт нэхдэг хуучин нөхрийнхөө хийсэн үйлдлийг баримтжуулах гэж фото студийн гадна ирсэн ч орж зураг авхуулах эсэхдээ эргэлзэн гадаа нь хэд хэд эргэлдэж зориг гарган дотогшоо орсон ч хаалгыг нь татаж чадсангүй.

Яах вэ? Баримт хэрэгтэй байж заргалдана шүү дээ! Нөхрөөсөө өөр нэгний өмнө нүцэглэж байгаагүй би яаж зургаа авхуулах вэ? Юм бодоод зогсож байтал ард минь эрэгтэй хүний хоолойгоо засах дуу гарахад цочин хойшоо эргэж харвал нүдэнд дулаахан нэгэн залуу над руу гайхан харж байв.

Би бантсандаа хажуугаар нь зөрөн гарахад тэр хүний "Хөөе" гэх дуу ардаас сонсогдоно.

Ажон-аа яах вэ? нүдээ аниад л зориг гаргаж болохгүй гэж үү? Тиймээ нүдээ аниад л зургаа авхуулчихая! Доторх өөртэйгөө зөрчилдсөөр эцэст нь зориг гарган студи руу ороход дотор нь бараан өнгө давамгайлан бараг л гэрэл алга байлаа. Зургийн гэрэлтүүлэг, зургийн хэрэгслүүдээс өөр зүйл байсангүй.

Би болгоомжтой гэгчин: Уучлаарай! Хүн байна уу???

Ямар ч хариу байсангүй!

Дахин арай чангаар: Уучлаарай! Хүн байна уу?

гэтэл хэдхэн минутын өмнө үүдэнд таарсан залуу хүзүүндээ зургийн аппарат зүүчихсэн гарч ирлээ. Яагаад ч юм би дахиад л сандраад эхлэх нь тэр.

Залуу эхлээд төв царайтай байсан ч удалгүй инээмсэглэн: Зураг авхуулах гэж байгаа биз дээ?

Би толгой дохилоо.

Залуу толгойгоороо зүүн тал руугаа дохин: Тэр сандал дээр очоод суучих! Ямар зураг авхуулах уу?

Би санаа зовон яаж хэлэх учраа бас л олсонгүй! Доошоо харан яаж хэлэх талаараа бодож байхад

Залуу над руу ойртон: Эгчээ та зүгээр үү? Зургаа авхуулах гэж ирсэн биз дээ?

Би сандран нүдээ аниад: Тиймээ зураг авхуулах гэж ирсэн гэхдээ зүгээр зураг бишээ~ *дуу сулрах*

"Эмэгтэй зурагчин байдаггүй юм байхдаа.."

Би тэр залуу руу харахад над руу гайхан харж байв.

/Дууссан/ ☠One More Time☠Where stories live. Discover now