Ахын хайр...

886 52 2
                                    

Зуны халуун өдрүүд үргэлжилсээр хичээл, сургууль амарчихсан жинхэнэ жаргалын цаг ирсэн үе. 7-н сар болоод ч тэр үү гадаа өмнө өмнөхөөсөө илүүгээр халж, зулай дээрээс наран авхай илчээрээ төөнө нь....

Эхлээд өөрийгөө танилцуулах нь зөв байх. Намайг Sosuna гэдэг. Ахлах сургуулийн биш ээ одоо бол их, дээд сургуулийн шинэхэн оюутан. Бор нүд, мөр шүргэсэн улаавтар үстэй хэний ч сонирхолыг татаад байхаар онц гойд зүйлгүй нэгэн. Харин миний ах надаас тэс ондоо. Охидын харааг булаам дэгжин хувцаслалт, цагаан царай, бас өөрт нь яг таарсан булчингууд нь охидыг зүгээр л галзууруулдаг гэж хэлж болно. Түүнийг Jack гэдэг юм.

....Би: Та ч од юм аа...

Jack: Мэдээж! Гэхдээ гэнэт юу болоод намайг магтаад унав?

Би: Яахав дээ. Миний мэдэхээр банди нар охидыг эргүүлдэг байтал охид таныг эргүүлээд байх юм. Бүр улаан цайм шүү. (Нүдээ эргэлдүүлэх)

Jack: Би банди биш болохоор л тэр. Бас тэд охид ч биш!

Түүний хэлсэн үгийг ойлгосонгүй өөдөөс нь хараад

Би: Тэд тэгээд эрэгтэй болж байна уу?

Jack: Охин гэж чамайг хэлдэг юм. Хүүхдээрээ, гэнэн, цайлган хүнийг. Харин тэд тийм биш! Тэднийг... ммм... Аан тийн хүүхнүүд гэдэг юм. .(өөдөөс нүдээрээ инээн үс арзайлгав.)

Би: Хөөе битгий үс муухай болгоод бай л даа! (Хошуугаа унжуулан гарыг нь авч шидлээ)

Jack: Муухай аашт. Энэ байдлаараа чи хүнтэй хэзээ ч үерхэхгүй ээ.

George: Юу гэж дээ!

Гэнэт ахын хамгийн сайн найз нь болох George ах угаалгын өрөөнөөс гарч ирэн намайг мөрөөр тэврээд инээлээ.

Би,Jack: о.О

George: Харин ч Sosuna хүнтэй үерхэхгүй бол бид 2-т амар юм биш үү?

Би: Яаж байгаа юм? (муухай харах)

Gg: Хэрэв чи нэг муу амьтантай үерхээд тэр чинь чамайг зовоогоод байвал ах бид 2 чинь чамайг өмөөрөөд зодох гэнэ шд. (Инээх) Тэгсэн чинь чи тэр нэг юмыгаа өмөөрөөд байвал яах юм? Тийм болохоор чи ганцаараа байсан нь дээр. Чамайг зовж байхыг хармааргүй байна.

Jack: Яг зөв. Аягүй бол хүн зодоод хэрэгт орно.

Би: Зөөз би насаараа ганц бие байх юм байна л даа. Би ямар жоохон хүүхэд байгаа биш дээ. Хэзээ нэг өдөр өөрт таалагдсан хүнтэйгээ нийлж л таараа шд. Тэр болгонд барьж авч зодоод байвал би яах болж байна. (Муухай харах)

~~~Oneshot~~~Where stories live. Discover now