Part 2

4.9K 219 8
                                    

  Би толгойгоо урагшлуулан түүний урдаас харахад тэрээр яг саяныхаа байрлалд над руу ширтэж байх бөгөөд амьсгал нь мэдэгдэхэд бүхнийг ойлгосон би нүдээ анин түүний хүзүүгээр тэврээд уруулаа түүний уруулд нааж орхилоо....

Тэр мөчид түүний мушилзах мэдэгдэхэд би тэрнээс аажим холдон нүдрүү нь ширтээд: Одоо болсон уу? Гэхэд тэрээр жуумалзаад: Чамайг сайн охины дүрээ хуулж чадна гэж бодсонгүй. Яахав жоохон хичээвэл боломжын гэж хэлээд надаас зайгаа барьлаа.

Би түүн рүү харахгүй гэж хичээн урд нь орж алхахад тэрээр араас гүйцэж ирээд: тэгэхээр тэр хоёрыг яая гэж бодож байна гэхэд миний дотор пал гээд л явчихав. Би тэрийгээ түүнд мэдэгдүүлэлгүй нүүрээ нуугаад: Чи яаж мэдсэн юм гэхэд тэр инээмсэглэн мөрөө хавчаад: Чи үргэлж буруу газраа, буруу цагт болохгүй зүйл харж байдаг. Харин би зөв цагтаа зөв газраа чамайг барьчихдаг гэх үү дээ гэж хэлээд дахин мушилзлаа. Түүний хэлсэн үгс хоёр өдрийн өмнөх явдлыг сэтгэлд минь сийлэх шиг болж цээж харанхуйлаад ирэв.

2 хоногийн өмнө

Сургуулийн хаалгаар орж ирсэн цагаасаа хойш Каиг хайсан боловч тэр олдсонгүй. Лекцийн танхимаас лекцийн танхим дамжин явсаар өдөр барагдахад миний арга ч барагдав. Удаан бодсоны эцэст Каи-н хэлснээр салахаар шийдээд, зүгээр л дараа нь хэн хэндээ хар буруу санахгүй байя гэж хэлээд бүхнийг дуусгахаар шийдсэн боловч тэр олдсонгүй. Эцэст нь би утсаар хэлчихье гэж бодлоо.

Тиймээс хичээлээ тарчихаад гэр лүүгээ харихаар зэхэж байтал Каи нүдэнд үзэгдэх шиг болов. Гайхан харвал Каи үнэхээр нэг тийшээ яарсан байртай хурдан хурдан алхалж байв. Би түүний араас дуудсан боловч намайг огт тоосонгүй. Би түүний араас дагатал тэрээр сургуулийн коридорт булан эргэж харагдахад би ч юм саналгүй араас нь дагатал түүний нэг эмэгтэй ярих сонсогдож эхлэв.

Эмэгтэй: ямар их уддаг юм бэ? Би бүр сандарч гүйцлээ гэхэд Каи тэр эмэгтэйг тайвшруулж байгаа бололтой: Уучлаарай. Одоо жоохон л хүлээчих. Би чамайгаа авнаа гэхэд өнөөх эмэгтэй: Надад үнэхээр хэцүү байна. Түүнийг мэдчихвий гэхээс айж сандраад дахиад нэг өдөрч хамт байж чадахгүй нь. Эсвэл хоёуулаа шууд хэлчих үү? Гэхэд Кай хэсэг чимээгүй байснаа дуу нь гарч: болохгүй ээ. Дахиад жоохон л хүлээчих. Хэлэх хэрэг гарвал би хэлнэ. Надад итгэ гэж хэлээд дуу нь сулрахад учрыг нь олоогүй би сэмхэн шагайтал Каи Ижин хоёо үнсэлцээд зогсож байх нь тэр.

Love is a game. WANNA PLAY???Where stories live. Discover now