Part 1

9.6K 243 8
                                    

Бугуйн дахь цагаа харан түүнийг минут тоолон хүлээнэ.

Гэвч тэр минь ирэх ёстой цагаасаа хэдийн 35 минут хоцорч байна. Уг нь өмнө нь хэзээ ч ингэж их хоцорч байгаагүй юмсан. Би тал хүртэл нь уусан кофегоо халбгаар хутган цонх руу харан сууж байхдаа анх түүний намайг гуйж байсан тэр үеийг саналаа. Тэр бидний анхны болзоо байсан.

Кино театрт

-----------------------

Кинон дотороо орон нууцхан нулимсаа унагаан сууж байтал хэн нэгэн гарыг минь зөөлхөн атгах мэдэгдэв.

Би гайхан хажуу тийш хартал Каи миний гарнаас атгасан байх бөгөөд над руу харж зөөлөн инээмсэглээд: Кино таалагдаж байна уу? гэж асуухад нь би нулимстай нүдээр түүн рүү ширтэн инээмсэглээд: Үнэхээр их таалагдаж байна гэхэд тэрээр сул гараараа миний нулимсыг арчаад: Мира надтай үерхээч гэж хэлэх ньтэр.

Би сая л бодит байдалд ирсэн мэт түүн рүү ширтээд: Каи уучлаарай. Би...би хараахан бэлэн биш байх шиг байна.

Каи инээмсэглэн гарыг минь атгаад: Мира надад итгээч дээ. Би зүгээр л чиний хажууд баймаар байна. Надад өөр юм хэрэггүй ээ. Чи л байхад хангалттай. Ганцхан удаа надад итгэчих гэж хэлээд над руу аажим ойртоход нь нүдээ аньтал тэр миний гарыг үнсээд: Хүчлэхгүй болохоор миний хажууд л байж өгөөч гэж хэлээд инээмсэглэхэд нь миний зүрх анх удаа догдолж эхэллээ. Тэр үеийнхээ мэдрэмжиндээ хөтлөгдөн зөвшөөрснөөс хойш хэдийн 2 сар өнгөрчээ.

-----------------------

Дахин цаг руугаа хартал хэдийн 45 минут өнгөрчихсөн байв. Яагаад ирэхгүй байна аа гэсэн бяцхан хар толгой дотор орж ирэн сэтгэл тавгүйтэх нь хэцүү. Тэр үед догдолж байсан шиг зүрх минь догдлохоо больчихсон ч юм шиг. Хэн хэн маань өөрчлөгдөөд байгаа болохоор ирээдүйдээ санаа зовно. Магадгүй одоо л энэ харьцааг авч үлдэхгүй бол магадгүй бид салах байх. Сална гэж бодохоор л бяцхан зүрх минь базлан цээжинд нэг юм тулна. Би түүнд хайртай эсэхээ мэдэхгүй ч үнэхээр их дасчихсанаа л сайн мэдэж байв. Өнгөрсөн хоёр сарын турш ганцхан Каи л миний дэргэд байсан болохоор арга ч үгүй биз. Харин одоо л ямар нэг зүйл хийхгүй бол түүнийг алдчих юм шиг санагдахад Гүнзгий амьгаа авч "Хичээгээрэй Мира" гэж өөртөө шивнээд кофеноосоо балган эргэн тойрноо ажиглатал цаад талын ширээн дээр хоёр хос хоёр биенийгээ идэх шахам үнсэлцэнэ. Эрэгтэйнх нь гар бүсгүйн биеэр эрээн цээргүй гүйн харин бүсгүй нь залууг өөрөөсөө холдуулахгүй гэсэн мэт толгойноос нь барин өөртөө ойртуулан үнсэх ажээ.

Love is a game. WANNA PLAY???Where stories live. Discover now