''You were never
there''
¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.
w w w
Цас малгайлан орсоор.
Ойн дундуур ганцаараа гүйх охины амьсгаа улам хүндэрч, хөл доорх үлдсэн мөр нь хэдхэн секундын дараа дахин цасаар дарагдана. Тэр хаашаа явж байгаагаа мэдэхгүй байсан ч зогсож болохгүй гэдгээ мэдэж байлаа.
"Сол!"
Танил хоолой. Гэсэн ч тэр гүйсээр.
"Сол, зогс!"
Тэр хоолой улам ойртоход охин эцэст нь зогсов.
"Я-яагаад намайг дагаад байгаа юм?!"
Түүний царайг харах мөчид Солын толгойд ямар нэгэн зураг гэнэт орж ирсэн ч тэр даруй алга болж, юу харснаа ч ойлгож амжилгүй хоосорчихов. Харин нэг зүйл л тод үлдсэн нь залуугийн нүдэнд байсан айдас байлаа.
"Чи.. яагаад уйлаад байгаа юм бэ?"
Залуу хариулсангүй.
Сол доош харвал гар нь цус болсон байв. Тэр хэсэг хугацаанд юу ч хэлэлгүй гараа ширтэж байснаа сандарсан байдалтай толгой сэгсрээд,
"Энэ юу вэ? Яагаад ийм..?"
"Намайг санаж байна уу?"
Чимээгүй.
Залуугийн уруулд гунигтай инээмсэглэл тодроод,
"Амлалтаа ч бас санахгүй
байна гэж үү?"
"Би юу яриад байгааг чинь ойлгохгүй байна!"
Тэрээр охинд хэдэн алхам ойртож ирээд, бараг сонсогдохгүй шахам дуугаар,
"Яагаад буцаад ирчихсэн юм бэ...
Сол аа?"
"Юу? Б-буцаад?"
Залуу нүдээ анив. Хэлэхээс айсан ганц өгүүлбэрээ эцэст нь тэр хэлэв.
"Чи таван жилийн өмнө үхчихсэн шүү дээ.."
