MARCH
...Кофе хөрчихсөн байлаа.
Хисын аяганы бариулаас барьсан хэвээр, хэсэг хөдөлсөнгүй. Аманд нь гашуун амт үлдсэн болохоор ч тэр үү, уух хүсэл төрсөнгүй. Өчигдөр шөнө бараг нүд ирмээгүй - дуудлага ар араасаа ирж, цаг хугацаа утгаа алдсан мэт үргэлжилсэн.
Өрөөнд нам гүм. Хааяа л коридороор дамнуулга чирэх дуу, хаалга хүчтэй хаагдах чимээ сонсогдоно.
"Чи өнөөдөр амрах ёстой юм биш үү Өчигдөр дуудлагад гарсан биз дээ?"
Сувилагч ширээн дээрх бичигт нүдээ салгалгүй асуулаа.
Хисын хариу хэлэлгүй мөрөө үл ялиг хавчив.
"Гарах нь ч гарсаан. Хуваарь дээр байхгүй л байсан."
Хисын инээмсэглэх шиг боловч нүд нь баясгалангүй.
"Тасгийн эрхлэгч намайг өвчтэй шүдэндээ тас зуучихаж."
Ядрал нь бодлыг нь дараад, бие нь зүгээр л дараагийн хөдөлгөөнөө хүлээж байгаа мэт.
Тэр нүдээ анилаа.
Хэдхэн минут...
"Дуудлага!"
Дуу огцом тас хийж орж ирэхэд тэр даруй нүдээ нээлээ.
"Сөүл хотын төв. Драмын театрын урд. Зам тээврийн осол - явган зорчигч мөргүүлсэн." гэж түргэний эмч хэлэв.
Өрөөнд байсан хүмүүс зэрэг босов. Хэн ч илүү үг хэлсэнгүй. Хөдөлгөөн бүр нь дассан, богино, тодорхой.
Хисын аягаа ширээн дээр орхиод гадагш гарлаа.
-
Эмнэлгийн машины дуу шөнийн агаарыг зүсэх шиг сонсогдоно.
Түргэний машин хурд нэмэх тусам гудамжны гэрлүүд урсаж, машины гэрэл цонхны цаана тасралтгүй солигдоно. Хүмүүс зам тавьж, замын хөдөлгөөн задран зайлах нь бүгд хэтэрхий танил.
Хисын суудлын түшлэгт толгойгоо налж, нүдээ түр анив.
Дахиад нэг осол.
Тэр бодол нь ямар ч сэтгэл хөдлөлгүй, хоосон.
-
Тэд очиход цагдаа нар аль хэдийн ирчихсэн байлаа.
Цэнхэр улаан гэрэл замын гадаргуу дээр анивчиж, хүмүүсийг холдуулж, бүс татсан харагдана. Нэг офицер ойртож ирээд товчхон мэдээлэл өглөө.
"Эмэгтэй. Явган зорчигч. Машинтай мөргүүлсэн. Ухаан алдаад удаагүй байгаа бололтой."
Хисын толгой дохилоо.
Замын голд хар өнгийн машин зогсож, жолооч нь сандарсан байдалтай, "Би хараагүй... гэнэт..." гэж давтсаар. Түүний дуу орчны чимээнд уусч, тод сонсогдсонгүй.
YOU ARE READING
From top to bottom
FanfictionБурхан биднийг бүү огтлолц гэв үү, Анхнаасаа л бүх зүйл буруу байв уу? 🚫📢❗ Бүх зүйл бичээчийн санаанаас бүтээгдсэн болно.
