Тогтмол цаг агаар, бужигналдах хүүхдүүд энэ бүхэн Чикаго хотын нэгэн ахлах сургуулын өглөөний дүр зураглал ажээ.
Whitney Young Magnet School~
Чикаго-дах топ, тэр тусмаа баячуудын хүүхдүүд сурдаг сургуульд шинээр хүүхэд шилжиж ирлээ гэх шуугиан амнаас аманд , хүүхдээс хүүхдэд шуурга шиг тархлаа.
Баян айлын зиндаа дээд хүүхдүүд тэрхүү шинэ сурагчыг эрэгтэй эсвэл эмэгтэй тэр тусмаа баян эсвэл ядууг нь өдрийн сонингийн гарчиг шиг ам уралдуулан ярих аж.
Энэ үед сургуулийн дээвэрт таван залуу урьдын адил хөгжилтэй зүйлс ярин
инээлдэн суух ажээ.
Тэдний хэн нь ч удахгүй болох адал явдалд бэлэн биш байх агаад өмнөх өдөр болсон дүрэмгүй уралдаан дээрх гэнэтхэн гарж ирсэн шинэ хүний талаар таамаглал дэвшүүлэн хэлэлцүүлэг өрнүүлж буй аятай таван настнууд шиг инээлдэн суух аж.
8:40минут
Сургуулийн хонх урьдын адил чих өвтгөмөөр чангаар дугарч энэ өдрийн хичээл эхэлснийг мэдэгдлээ.
Өндөр өсгийт , богино банзал, урт буржгар үс, хурц нүүр будалт энэ бүхэн шинэ сурагчийг тодорхойлох түлхүүр үгс ажээ.
8:45минут
Төөрчихгүйхэн шиг явсаар эцэст нь ангиа олон ёс зүйтэй гэгч нь тогшсоор орлоо.
Сайн байцгаана уу? Хюри гэдэг.
Маш товч бас тодорхой. Хөвгүүд түүний гадаад төрх, гайхалтай биенд ноён нуруугаа хугалсаар сууж байхад, охид аль хэзээний түүний их зантай, нууцлаг байдлаас нь болоод тийм ч дур хүрсэнгүй гэлтэй сууцгаах аж.
Амьдрал ийм л байсаар ирсэн.
Хүсэвч хясал гэгчээр
Хүсэх тусам холддог.
Хүсэл тачаал, хяслант ертөнц.
Удалгүй хонгилоор дүүрэн дуу чимээ болсоор инээлдсэн хөвгүүд ангид орж ирэн багшдаа зэмлүүлэх аядаад суудал суудалруугаа явах замдаа өчигдөр шөнийн уралдааныг аюултай бас хараал идсэн галзуурам болгосон нэгнийг олж хараад золтой л ухаан бодол нь урсчихсангүй.
Тэд бие биерүүгээ ээлжлэн харц шидэлцсээр хагас цагийн өмнөх нь ярианы сэдэв нь нүднийх нь урд гэгээн дүрээрээ суухыг үзээд гайхшрал нь алга болсонгүй.
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Жэймс...
Тэр бусад өсвөр настнуудаас ялгарах зүйлгүй.
Гэвч тэр охидын зүрх сэтгэлээс илүү уралдааны машинаар хөгжилдөж үдэш бүр амь насаараа эрсдэл дагуулах дуртай нэгэн.
Түүний төлөвлөгөөгүй амьдралд гэнэтхэн дур сонирхол төрүүлсээр нэгэн нууцлаг хүн гарч ирлээ.
Гэвч тэр нууцлаг нэгэн нь хөвгүүдийн зүрхээр тоглохдоо үнэхээр сайн.
~Уралдааны машин
Уралдааны дуулга
Завгүй шөнө
Залуусын орилоон~
Энэ тэднийг тодорхойлох үгс байлаа.
A/N: Сайн байна уу? Та бүхэнд шинэ зохиол бичиж эхэлснээ хэлэхэд таатай байна уншаад урмын үгс бичээрэй✨
