.

1 0 0
                                    

Фэсэ ухаж байгаад "Цагдаа нар 13 настай охиныг хүчиндсэн хэрэг гарсан, охинд сэтгэлзүйн болон өмгөөллийн зардлыг нь даах болно" гэсэн лантуун дохио ттб ын постыг харлаа. Энийг уншаад өөрийгөө анзаарлаа л даа. За болждээ гэсэн бодлоос өөр юм бодохгүй шууд л дараагийн постоо руугаа гүйлгэж байна. Тэгээд гайхаж байгаа юм. Хүүе энэ чинь үнэхээрийн аймар хэрэг байхад яагаад юу ч мэдрэхгүй, тоохгүй байгаад байна. Өрөвдөх сэтгэл ч төрөхгүй,  яагаад ямар ч мэдрэмжгүй хүн шиг болчихсон байна вэ? Гээд гайхлаа. Тэгж их гэмт хэргийн мэдээлэл сонссоор байгаад мэдрэмжгүй болчихсон юм байхдаа гэж бодлоо. Мэдрэмжгүй болсон доо ч гэмшиж байгаа зүйл алга. Яахав заавал гуниглаад л, тэмцээд хүүхдийн эрхийн талаар уриалаад яв гэсэн үг биш лдээ. Зүгээр л мэдрэх мэдрэмжгүй, байж л байдаг зүйл шиг болчихжээ гэж бодож байна. Дөжирсөн, мэдрэлгүй тийм л хүн болж байх шиг байна. Битгий байгаарай гэмээр байгаа ч өөрсдөө л мэддээ. Дэлхий улам л аймшигтай болсоор. Ялангуяа хүмүүс. Бишээ хүмүүсийн аймшигтай үйлдлүүд нь илүү хүртээлтэй болжээ.

зүгээр л Where stories live. Discover now