🔹️ 1 🔹️

60 14 1
                                        


Би бол 17 настай ангийн тарган охин. Хичээлдээ сайн, хөөрхөн, багш нарын баруун гар.

Гэхдээ би анги дотроо ганцаараа тарган биш болохоор нэг их дарамтанд ордоггүй ч гэсэн тарган л бол тарган.

Тийм болохоор нэг ч удаа үерхэж үзээгүй, эрэгтэй найз ч байхгүйгээс гадна уруул битгий хэл хацар дээрээ ч үнсүүлж үзээгүй ахлах ангийн охин гэвэл ичмээр биз?

Харин эсрэгээрээ 3 эмэгтэй найзтай шүү! Надаас ялгаатай нь туранхай, гоё биеэ авч явдаг болохоор хөвгүүд хурган араас нь гүйгээстэй.

Энэ 3 байхгүй бол би ер нь бүр ангийн ч биш цаашлаад сургуулийн ч сүнс болж магадгүй байсан байх аа?

Эхний охин. Түүнийг Мин Сура гэдэг, нэг их гоё биетэй биш хэрнээ туранхай ,төв охин. Би ч мөн адил төвийг сахидаг болохоор бид хоёр хамгийн анх дунд сургуульдаа шилжиж ирээд л найз болсон.

Бас надтай байнга хичээл хийж тусалдаг болохоор усан толгой лав биш!

Ерөнхийдөө манай сургуулийг 3 хуваана. Элит ухаантнууд, алтан дундаж, муу.

Би бол алтан дунджаас өөрийн хичээл зүтгэлийн ачаар элит ухаантнуудын эгнээнд багтсан.

Суратай хичээл хийхийн тулд Элит номын санд дагуулж ирсэн ч тэндэхийн хөвгүүдийн краш болоод бараг зугтаад гарч ирсэн юм.

Бас жаахан хэдэр ёдор ааштай болохоор өөр ангийн охидууд ч дургүй. Бид хоёр чинь төгс найзууд!

Дараагийнх нь Кан Үжи. Ёстой охид хөвгүүдийн мөрөөдлийн охин. Тэр жүжигчин болохоор бэлтгэгдэж байгаа болохоор 7 хоногт 3 удаа л хичээлдээ чүү чай ирдэг.

Од болохоор чинь хүмүүс хоргоогоод хэцүү шүү дээ? Надад иймэрхүү зүйлсд нэг их ач холбогдол өгөхгүй байдаг болохоор хамт байхад тухтай гэж хэлж байсан юм. Ингээд л Үжи Сура бид 3 найзалж эхлэв.

Сүүлийн охин бол Пак Сэра. Яавал ч яачих охин. Илэн далангүй, шулуун зантай хөөрхөн охин.Нэг гэм нь жаахан шалиг. 7 хоногт тутам хөвгүүдийг сольсоор байгаад сургуулийн алтан дундажууд дуусаад элитрүү орсон.

Муулж байгаа гэж битгий бодоорой, үнэхээр л амьдралын үйл явц ийм л байна.

Би бол Жон Тэсү. Өөрийгөө хамаг сүүлд нь танилцуулаад л. Кк.

Энэ улирал бол бидний үнэн голоосоо хичээх улирал. Учир нь бид ахлах сургуулиа төгсөнө!!

______

Сура:"яа~~ бид төгсөх нь байна шдээ!?"

"Харин тийм ээ. . . Чанга байна шүү" гэж хэлээд ширээгээ дэрлэв.

Үжи" Би ч дамраараа газар эргэх байх даа. Манай энт надад бэлдэх хугацаа бүр өгсөн гээд бод. Хамраасаа цус гаргаад ч хамаагүй хичээлээ хийхгүй бол болохгүй цаг болчхоод байна"

Гэхэд нь би гайхаад нүдээ бүлтийлгэв.

"Хөөх, тэгээд шууд чөлөө өгөөд шалгалтаа өг гэсэн юм уу?"

"Тэгэлгүй дээ! Ирээдүйн од хүн чинь элсэлтийн ерөнхий шалгалт дээрээ уначихвал миний ирээдүйн карер байхгүй ээ л гэсэн үг"

"Нээрээ тийм л дээ"

"Хэдүүлээ ч азгүй тооройнууд байна шүү! Яг бид нарыг төгсөх болоход сургуулийн өргөтгөл хийх юм гэнэ"

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Aug 03 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

《LADY SHY'》Stories to obsess over. Discover now