Хэсэг 25: Надтай хамт унтаач

Start from the beginning
                                    

Хэрвээ би түүний гарыг атгаад, гуян дээрээ тавьчихвал түүний хариу үйлдэл ямархуу байх бол? Яг л Жэй-н төрсөн өдрийн үдэшлэг дээрх шиг.

Би суудалдаа улам шигдсээр, хөлнийхөө чилээг гарган тэнийлгэж, толгойн дох бузар бодлуудаа арилгахыг хичээн зөөлөн амьсгаа аван, цонхоо бага зэрэг онгойлгоод борооны үнэрийг уушиглан суулаа.

"Чи ингэхэд манай гэрт очиж үзээгүй байх аа?"

"Таныг аав ээжийнхээ гэрээс явснаас хойш нэг ч очиж үзээгүй юм байна."

Тусдаа гарч, өөрийн гэсэн гэр оронтой болно гэдэг хамгийн сайхан зүйл хэдий ч нэг талаараа гэрийн ганц өрх толгойсон хүн болно гэхээр хэцүү ч юм шиг.Гэр орондоо өөрийн дураар байж, хүссэнэээрээ тохижуулах нь сайхан боловч тог, усны мөнгө, засвар, цэвэрлэгээнээс авхуулаад залхмаар ажлууд их.

Цэвэрлэгээ..тийм ээ, би цэвэрлэгээг үнэхээр үзэн яддаг.

Би Хисыний гэр ямархуу байдалтай байдаг талаар тааж чадалгүй хэсэг бодол болон суулаа.Тэр бага байхдаа их л замбараагүй хүүхэд байсан.Одоо түүний тусдаа гарсан гэр ямархуу байгааг хэлж мэдэхгүй байна.Сонирхол ч их татаж байна шүү.Магадгүй түүний гэр бусад ганц бие эрчүүдийнхтэй адилхан л байх.

"Бид ирчихлээ."

Машин удалгүй нэгэн өндөр барилгын урд ирж зогсох ба би машинаас буухдаа уулга алдсаар "Хөөх, гаднаасаа яахав дажгүй харагдаж байна шүү." гээд орц руу нь орох гэхэд тэр гаднах хүрмээ тайлан, надад нөмрүүлээд "Хүйтэн салхитай байна.Даарчихав аа." гэсээр мөрнөөс минь тэврэн, орц руу хамтдаа алхав.

Сууц руу ороход хамгийн эхний давхрын цаад талын зах руу Хисын намайг дагуулсаар, хаалганыхаа түгжээг гарган, дотогш орлоо.

"Манай гэр нэг давхарт нь байдаг юм."

Тэр хүрмээ надаас аван шүүгээ рүүгээ хийж өлгөчхөөд, гутлын тавиурнаасаа углааш аван надад өгөхөд түүний тавиураар дүүрэн хар мянган пүүзнүүд харагдана.

"Гэртээ л байгаа юм шиг байгаарай.Би өрөө лүүгээ ороод хувцсаа сольчихоод ирэх болохоор гэрийг маань үзэж, сонирхож болно шүү."

Хисын ингэж хэлчхээд өрөө лүүгээ яван ороход би тэдний зочны өрөө рүү эхэлж орон, буйдан дээр нь сууж үзлээ.

Хөөх, үнэхээр тухтай юм аа..

Ганц бие эрэгтэй хүний гэр гэхэд давгүйгээс ч илүү юм.Бүх зүйл нь цэвэрхэн, ширхэг тоос ч үл харагдана.

KEEP IT SECRET | LEE HEESEUNG |Where stories live. Discover now