Бишээ хараал идэг гэж би зүүдэлсэн хэвээрээ байгаа бололтой. Би хараал идсэн сэрмээр байна!

Өрөөний буланд үзэгдэх тольруу өөрийнхөө тусгалаас саяхан аавын өмнө сууж байсан өөрийгөө харж байгаа хэрнээ би хараал идсэн хаана байгаа юмбэ?

Тольны тусгалруу хөмсгөө зангируулан харахдаа хойно байх хаалга үл мэдэг нээгдэн хэн нэгэн орж ирж буйг анзаарав. Хав хар хослол, цагаан бас хар өнгийн хоёр нүд нь үзэгдэхэд би хөл алдан доош унав

Кристиан?

Үс нь үл мэдэг арзайж, гартаа зүүсэн өвөрмөц гэмээр бээлий нь шороонд хутгалдаж миний зүг аймшигтай нүдээрээ тасралтгүй ширтэнэ

Ээжийн хэлдэг үнэн. Кристианыг сонирхож тэр номыг уншсан тохиолдолд чи галзуурдаг

Одоо миний харж буй Кристиан бодит биш. Би зүгээр л хэт их сонирхсон учир түүнийг харж байна. Миний зүгээр л хараал идсэн далд ухамсар түүнийг бодит болгож байна

Шавхайтай хүнд гутлаа хүндээр чирэн миний зүг алхаж эхлэхэд өөрийн мэдэлгүй хойш алхав. Би энэ үйлдлийг хийнэ гэж бодоогүй хэрнээ. Хийчихлээ

Унтарсан нүдээ эгцлүүлэхэд хамаг бие минь царцаж, гараа аажим аажмаар хацарт минь шүргүүлэв. Цэв хүйтэн цус гүйдэг эсэх нь асуудал мэт гар хайрах мэт шүргэн өнгөрөв

Итгэл үгүй эгцлэн харахад тэр ухасхийн энгэртээ тэврэн авахад яг л бодит мэт бодол толгойруу минь сийлэх шиг болно

Түүний хүйтэн мөс шиг гар зүрхийг минь суга татаж буй мэт л ширүүнээр хүрэн өнгөрнө

Хамаг бие минь царцаж хөдөлж ч чадахгүй нь..

Удалгүй тэр эв хавгүй өмнөөс минь босон ширээн дээр байх гоёмсог өрсөн байх дарснуудаас энэ тэндрүү шидэн хагалахдаа гартаа тааралдсан нэгийг нь залгилж орхив

Гараа атган түүнийг дөхөх тусам айдсаар бүрхэгдэнэ. Даашинзнаас минь дээш зууран хоромхон зуурт зөөлөн булбарай урууланд минь түүний хатсан уруул шүргэлцэн нэвтрэлцэв

Шөрмөслөг гараараа улам шахан уусгахын сацуу хоолойруу минь дарс бус чимчигнэсэн гашуун амт ходоодыг минь зурах мэт гулсан оров

Дарс болон уруул хяналтаас минь гаргах бүхий л үйлдлийг хийж, илүү ихийг хүсэмжлэх галзуу хүслээр түүний уруулнаас салан доош сөхрөн унав

Кристиан....

Миний хэтэрсэн энэ галзуурал юунд авчирсан гэдгийг мэдэхгүй ч би түүнийг мэдэрч байна. Энэ бол галзуу хэрэг

Хэн нэгэн намайг энэ аймшигтай зүүднээс минь сэрээгээд өгөөчдээ!

Уруулыг минь тойроод дарс урсах бөгөөд түүний ч уруулны ойр хавьд дарс урсаж байгааг нь хальтхан харж өнгөрөөд хэзээ ч түүнлүү хармааргүй аймшигтай мэдрэмжинд ороогдон суусаар л байв

Удалгүй тэр хүнд хүнд гишгэлэн өрөөнөөс гарахад би хахаж цацан цээжээ балбаж эхлэв

Энэ бүхэн хараал идсэн бодит санагдаж байна. Шүлсээ залгин дээш босоход өнөөх л нэгэн хэвийн хүйтэн бороо шаагиж доош цонхоор харахад Кристиан бороонд юу ч болоогүй юм шиг алхана

Кристиан бороонд дургүй. Тэгсэн хэрнээ түүнийг ертөнцөд үргэлж бороо асгардаг.

Гэхдээ энэ хараал идсэн өнгөрсөн бишээ зүгээр л номны зохиол...

Түүхийг нь илүү гүн ухвал. Эхнэрийг нь алчихсан учраас өөрөө галзуурчихсан уйтгартай зохиол байх байсан. Харин түүнээс санаа авч бичсэн ном нь илүү дутуу хэрэггүй зүйлс дурдсан байдаг

Жишээ нь тэр хэзээ ч хайр хүртэж байгаагүй

Бас түүнийг эхнэрээ алсан гэдэг







————————














🔍Засварлаагүй болно.
Завгүй амьдрал нь өөрөө нар мандхаас жаргах хүртэл утас ч шагайх завгүй байдгыг хэлдэг байх хаха

Дараагийн хэсэгт гоё зүйл хүлээж байгаа хайртай шүү. Энэ хүртэл уншиж яваа уншигч нар минь

Vous avez atteint le dernier des chapitres publiés.

⏰ Dernière mise à jour : Apr 16 ⏰

Ajoutez cette histoire à votre Bibliothèque pour être informé des nouveaux chapitres !

𝐃𝐨𝐧'𝐭 𝐠𝐨Où les histoires vivent. Découvrez maintenant