Хэсэг 22: Эвлэрэл

Start from the beginning
                                    

"Хөөх, өнөөдрийг тэгвэл хамгийн сайхнаараа өнгөрүүлээрэй! Мэнд хүргэе."

Тэр ингэж хэлээд тэврэх гэснээ хөлөрсөнөө гэнэт санав бололтой мөрийг минь зөөлөн товшоод, байгаа байдлыг минь тааруу байгааг анзаарч, "Гэхдээ..Хёна, чи зүгээр үү?" хэмээн асуусанд би түүний өөдөөс хуурамч инээмсэглэл тодруулсаар үргэлжлүүлэн үг хэлэх гэтэл тэр "Худлаа инээмсэглэхээ болиоч! Чи нэг л биш байна." гээд эргэлзэлгүй гарнаас минь атган, далайн эргээс холдлоо.

"Би зүгээрээ, Шиү! Надаас болж бэлтгэлээ тасалдуулах хэрэггүй."

"Найзын маань сэтгэл санаа тааруу байхад бэлтгэл минь хажууханд юу ч биш шүү дээ."

Түүний инээмсэглэл саяд ганц тохиох мэт тийм энэрэнгүй, зөөлөн санагдах аж.Ийм инээмсэглэл өөр хэн нэгэнд байдаг гэвэл яах ч аргагүй Хисынд л байгаа.

Тэр намайг далайн эргээс хэдэн метрийн зайд байрлах вандан сандал дээр авч ирж, суулгаад ярихыг минь хүлээж буй мэт хацраар ширтэнэ.

Би одоог хүртэл унтлагынхаа хувцастай явж байснаа сая л анзаарлаа.

Гэхдээ өмнө нь өмсөж байсан Snoopy биш шүү.Зүгээр л сул том цамц, доороо бариу хар шорт.

"За, яагаад төрсөн өдрийн эзэн маань ийм гунигтай далайн эргээр амиа хорлох гэж байгаа юм шиг алхаж байдаг билээ?"

Би түүнд хариулахаасаа өмнө бага зэрэг санаа алдсаар "Өчигдөр Жонвонтой бага зэрэг маргалдаад, тэр одоо хүртэл надтай нэг ч хариу ярьж, холбогдоогүй байгаа." гэхэд түүний царайнаас гайхсан янз мэдэгдэж "Бурхан минь? Та хоёр маргалдсан гэж үү? Юун талаар вэ?" хэмээн сониучирхан асуув.

Түүнд өөрийнхөө талаар хэлэх хэрэгтэй юу? Хэлэхгүй байсан ч тэр дараа нь олоод мэдчих л байх даа.Тийм ээ, түүнд өөрийгөө юунаас болж шаналаад байгаагаа ч тэр нэг мөсөн хэлчихсэн нь дээр юм байна.

"Би маргааш Солонгосоос явж, Америк руугаа буцах гэж байгаа."

Тэр том алаг нүдээ бүлтийлгэн амаа дараад "Хөөх..ийм зүйл хэлнэ гэдгийг чинь ерөөсөө төсөөлсөнгүй.Тэгэхээр..Жонвон үүний талаар мэдчихээд та хоёр маргалдсан байх нь ээ?" гэхэд нь би хариу зөөлөн толгой дохив.

"Тийм ээ, гэхдээ би үүнийгээ нэлээн удаан бусдаас нуусан.Хэдхэн хоногийн өмнө зөвхөн ээжид хэлээд, сүүлд Жонвонд бас Хисынд хэлсэн маань тэр байсан юм.Харин Сонхүн юу ч мэдээгүй байгаа.."

"Мм, ойлголоо.Чамайг ийм шийдвэр гаргасныг чинь дэмжиж байна л даа.Тэндээ очоод гадаад найзуудтайгаа илүү их хөгжилдөх байх.Гэхдээ чи Хисынийг ийм байдалтай нь үлдээгээд явчихаж болно гэж үү?"

KEEP IT SECRET | LEE HEESEUNG |Where stories live. Discover now