5. Хүндэт эхнэр минь

Start from the beginning
                                    

Сэүн бага зэрэг бантсан төрхтэй нүд нь эргэлдээд "Ч--Чиний хоол чинь тэгээд ч амтгүй байсан за юу! Тэгээд л. . . . тэгээд л амт оруулах гээд мөөг хийчихсэн юм. Аль ч улсад хоолондоо мөөг хийдэг л биз дээ? сүртэй зүйл байхгүй энгийн амтлагаа л гэж бодсон. Мөөг хийсний дараа хэчнээн сайхан амттай болсон гээч. Чи анзаараагүй хэрэг үү? арай өөрийгөө тийм сайхан хоол хийдэг гэж андуурсан юм биш биз дээ?" гэж хариулах нь тэр.

Лисагийн уур үнэхээр хүрсэн бололтой "СЭҮН!!" гэж чанга орилоход

Сэүн нэлээд цочсон байдалтай хажуу тийш үсрээд "Ч-Чи яаж ч уурласан хамаагүй. Би ханхүү шүү! чиний ямар язгууртан байх чинь хамаагүй би чамаас өндөр албан тушаал, язгуур гаралтай" гэж бантсан өнгөтэй хэлэв.

Лиса "Ёо~" гэсээр газарт тийчлэн суухад

Сэүн хоолойгоо бага зэрэг засаад "Хмм, у. . . .уучлаарай, санаандгүй хэрэг болсон байна шүү дээ" гэж тайвшруулах мэт мөрөн дээр нь гараа тавилаа.

Лиса хөмсөг зангидан түүн рүү огцом харахад Сэүн гараа хурдхан татаж аваад "Би гарц олох болно" гэж хэлээд өөр тийш харлаа.

Нөгөө охин "Та хоёр ч хөгжилтэй юмаа. Та хоёрыг ойд ирснээс хойш их хөгжилтэй байгаа шүү" гэж хэлэхэд Сэүн Лиса хоёр зэрэг охин руу харах нь тэр.

Охин тоосон шинжгүй зогсох бол тэд охин руу харж байснаа эргээд хоёр бие рүүгээ харан яг л хоорондоо тохиролцох мэт толгой дохисноо "Жаалаа ээж чинь хаана байгаа юм?" гэж үгээ хүртэл тааруулсан мэт зэрэг асуулаа.

Охин "Ээж зүүн ойг шалгахаар явсан. Мөд ирэхгүй. Яасан бэ?" гэж асуув.

Лиса дээш босон охины өмнө зогсоод "Чи түрүүнд хэлсэндээ, ээжийн чинь тарьсан мөөгийг бид идээд ийм болсон тухай? тэгээд л танай ээж бидэнд тусалж хуучин хэмжээнд минь оруулж чадах байх гэж бодсон юм. Хараад байхад чи ч бас сайн хүүхэд байх шиг байна. Ах эгч хоёртоо тусалж болохгүй гэж үү?" хэмээн аргадангуй хэлэхэд

Сэүн ч хажуугаас нь дэмжин "Тийм шүү. Бидэнд туслах юм бол ах нь чамд салхин наадгай хийж өгнө шүү" гэв.

Охин нөгөө л нэг тоомжиргүй хөнгөн төрхөө гаргаад "Тусалмаар байгаа ч ээж минь ирэх болоогүй л дээ. Тиймээс ямар ч арга байхгүй" гэх нь тэр.

Урам хугармаар хариулт сонссон ч тэд бууж өгсөнгүй.

Сэүн "Ээж чинь болон чи. . . энэ ойн савдаг хэрэг үү? хараад байхад их ид шидтэй мундаг санагдлаа. Магадгүй ээж чинь тусалж чадахгүй байсан ч хамаагүй чи бидэнд тусалж чадах уу?" гэж асуухад

👑 KINGS 🔹 S8 👑 [🧭 Lost prince 🏰]Where stories live. Discover now