Chapter-1

286 23 2
                                        

Арван долоон жилийн өмнө

"Ааваа надад нэг санаа байна. Би энэ дэлхийн хамгийн царайлаг залуутай гэрлэх болно"

Ортега улсад хааны гэр бүлээс гадна У, Ким, Пак зэрэг хүчирхэг арван долоон гэр бүл байдаг. Тэдгээрийн нэг болох Пак гэрийн ганц охин Пак Чанён. Тэрээр угсаа залгамжлах ханхүүгийн саналаас буюу угсаа залгамжлах гүнжийн суудлаас татгалзсан охин. Зургаахан настай тэр охин над руу хуруугаараа заасан тэр үеэс амьдрал минь сүйрч эхэлсэн. Царайлаг гэх ганцхан шалтгаанаар тэр намайг ирээдүйн нөхрөөрөө сонгосон...

------------------

"Эрхмээ гуйя хүлээгээч" гүйх шахам ардаас алхах эмэгтэйгийн хоолойгоор алхаагаа удаашруулан эргэж харлаа.

"Та чинь Сэүн ноёнтон мөн биз дээ"

"Өршөөгөөрэй хатагтай хоёулаа танилууд билүү"

"Үгүй дээ эрхмээ таны нэр алдар Ортега даяар цуутай шүү дээ" ичингүйрэн өгүүлнэ

"Тэгэхээр таньд яаж туслах билээ"

"Бидний нэг залуу авхайн бие таагүй байгаа учраас өргөөд явах хүн хэрэгтэй болоод дургүйцэхгүй бол ноёнтон бидэнд туслахгүй биз"

"Тэгье ээ..." өнөөх авхайг хоёр гар дээрээ өргөн гэрийнх нь зүг алхлаа.

"Манай улсад тань шиг хүчирхэг, ухаан төгс хүн байгаад би үргэлж талархаж явдаг. Таны өвөө бүх насаа Ортегад зориулсан та ч бас түүний замыг дагахаар шийдсэн гэхийг сонссон... би их гайхсан шүү" хэмээн авхай энгэрт нь наалдсаар хэлэв.

"Өвөө маань амьдралаа Ортегад зориулсандаа харамсдаггүй байсан. Харин ч их бахархдаг байсан учраас би ч гэсэн У гэр бүлийн өв залгамжлагчийн хувьд хийх ёстой зүйлээ хийхээр шийдсэн минь энэ. Тиймээс..." нойтон чийглэг уруул амыг нь таглах бөгөөд ийм зүйл хийнэ гэж бодоогүй байсан ч Сэүн тоглоомыг цааш үргэлжлүүлэхийг хүссэн учраас нуруугаар нь хана налуулж хаа таарсан газраа үнсэж байлаа.

"Таны сүйт бүсгүй... Ким Чанён... тэр их уйтгартай тийм биш гэж үү? Мэдээж тэр том гэр бүлээс гаралтай... гэхдээ тэр таньд тохирохгүй эзэнтээн... тань шиг сүйт залуутай байж тэр яагаад биеэ аятайхан авч явж чаддаггүй юм бэ?... яг хэрээ шиг"

"У Сэүн энэ чинь арай хэтэрч байгаа юм биш үү?" танил хоолойгоор эргэн хартал түүний сүйт бүсгүй Пак Чанён... тэр яг л урьдынх шигээ юу ч өгүүлэхгүй хоосон нүдээр түүнийг ширтэж байлаа. Түүнтэй арван долоон жилийн өмнө сүй тавьсан. Гэхдээ зургаан настай Чанён, хорин гурван настай Чанён ялгаагүй мэт...

Broken ringWhere stories live. Discover now