Юүри- Бодвол манай ээж л биз

Сэүн- Яг зөв таалаа. Би ээжээс чинь өөр хэнээс ч ингэж их айж үзээгүй. Хаяадаа ээжид чинь зодуулж байна гэж хар дарж зүүдэлдэг ёстой аймар

Сүхён- Зүүдэндээ хүртэл хүний дургүйг хүргэсэн биз

Минсок- Тэгээгүй бол манай эхнэр угаасаа юу гээд л зүгээр байгаа хүнийг зодож байдаг юм [гэсээр эхнэрийнхээ дух нь дээр үнслээ]

- Яг зөв

Сэүн- Та нар яагаад дандаа намайг ингэж байдаг юм

Дури- Аав та Минсок ахыг ч үгээрээ бардаггүй юм чинь одоо болно оо. Би таныг энэ удаа ялсан гээд бодчихъё

Сэүн- Дури, Юүри та хоёр надаас урваж байгаа хэрэг үү?

Юүри- Анхнаасаа таны талд байгаагүй шд

(Дандаа хожигдсоор байгаад Сэүн бараг дасчихсан байлаа. Хоёр ээж ирсэн болохоор тэр хэд хоолоо хийхээр гал тогоо руу орцгооно)

- [өөрийнхөө хийх ёстой зүйлийг хийж дууссан Су-А] Энэ жил гэхдээ та хоёрын төрсөн өдрийг хамт тэмдэглэхээр төлөвлөсөн байгаа

Юүри- [гайхсаар] Дури төрсөн өдрөө тэмдэглэчихсэн биз дээ

Дури- [толгойгоо сэгсрээд] Үгүй ээ

Юүри- Юу? яалт ч үгүй тэмдэглэсэндээ бид 3 хүртэл очсон шд

Дури- [ой санамжаа бүгдийг нь ухсаар суух Юүрид] Тэр чинь зүгээр trailer нь байсан юм okey! Тэгээд ч тэр үед би ах эгч хоёроос бэлгээ аваагүй [Юүри Дури руу муухай харчхаад гал тогооны өрөө рүү яваад орчихлоо]

Минсок- Чи дараа авна гэсэн биз дээ

Дури- Тийм ээ өнөөдөр авна

Сүхён- Яана аа Дуридаа бэлэг аваагүй байгаа шдээ

Дури- Зүгээрээ эгчээ та хоёр миний хэлсэн зүйлийг л надад өгчих

Сүхён- Дури-ийн хүссэн юм нь юу юм бол доо

Юүри- Хоол болчихлоо хоолоо идээрэй

Дури- Хоол болчихсон байна явцгаая

(Бүгд хоолны ширээний ард суугаад Дури Юүри хоёрын төрсөн өдрийн лааг үлээлгэв)

Минсок- За та хоёр ямар хүсэл шивнэв

Юүри- Ааваа хэлчих юм бол биелэхгүй шдээ

Минсок- Шивнээд хэлчихвэл зүгээр байхаа [гээд чих рүүгээ заалаа]

Юүри- [дэндүү эгдүүтэй аавыгаа өхөөрдөн инээсээр] Тэгсэн ч би хэлэхгүй юм чинь [гээд хэлээ гаргалаа]

Ноён У-ийн эхнэрийн сонгон шалгаруулалтΌπου ζουν οι ιστορίες. Ανακάλυψε τώρα