Өнөөдөр яагаад ч юм Пак туслах хүргэж өгч байна. Аавын хажуунаас салдаггүй байж гэнэт л машин бэлдчихсэн хүлээж байсан. Ойролцоох салбар ресторан орж өглөөний хоол идэж нимбэгтэй цай уугаад дотор арай дээр боллоо.
"Өнөөдрөөс та миний дагуул хийх юм уу? "
"Ким захирал танд санаа зовсондоо л надад даатгаж байгаа юм. Өглөө царайг тань цонхигор байна өөртэй нь хамт хооллохыг хүсэхгүй гээд ресторанд нимбэгтэй цай захиалуулсан юм"
"Аав тэгнэ гэж үү. Та миний сэтгэл санааг дээрдүүлэх гэж худлаа хэлсэн бол хэрэггүй дээ" гэхэд тэр уртаар санаа алдаад "Хэзээ нэг өдөр та ойлгох болно оо авхай"

Сургуулийн урд буухад хамт хичээл үздэг зүс таних оюутнууд хүрээлэн авлаа. Би үргэлж цэцэг мэт бусдыг татдаг байсан. Ургаж байна гэж, үзэсгэлэнтэй байна гэж, бороонд норчихож гэж хүртэл хайрлаж бүрхэм тийм цэцэг. Гэвч өдөр бүр тастаад хаячихмаар хуурамч цэцгийн дэлбээ, ямар ч үнэргүй охь хэн нэгэн зогсоож өгөөсэй, юучгүй таслаад өгөөсэй.
"Яаж өдөр бүр ийм хөөрхөн байдаг байна аа. Үнэхээр гүнж шүү"
"Жисү хатан хаан шдээ. Бүгдийг өөрийн хүслээр хийдэг"
"Сайхан юм аа. Нэг өдөр ч болтугай чиний амьдралаар амьдрах юмсан"
Өнөөдөр Мёнсүтай хичээл үзэх болохоор өглөөний явдлыг түүнээс нуухаар илүү их хичээж бусадтай цагийг өнгөрөөж байтал хичээлийн цаг ойртчихоод байхад тэр орж ирсэнгүй.
"Ингэхэд Мёнсүг харсан хүн байна уу. Нэг баг болохоор"
"Номын сан руу явж байсан. Сайхан юм аа. Жисүгээр санаа тавиулаад л" тэдний утгагүй яриаг тоолгүй бугуйн цагаа харчихаад 
"Цаг арай болоогүй байна. Би оччихоод ирье"
Номын сан руу явж байхдаа анх Лисатай хамт түүнийг харснаа санав. Тэр үед үнэхээр өвгөн шиг харагдсан шүү гэж бодон инээсээр шатаар өгстөл тэр яг урдхан зогсож байлаа.
"Мёнсү "
"Хан Мёнсү "
"Хөөе Хан Мёнсү " яахаараа ингэж олон дуудаад байхад сонсдоггүй байна аа. Энэ удаа илүү хурдан алхаж байтал түүний урд доод курсын бололтой нэг охин зогсож байх ба
"У..у.уучлаарай нөгөө ... юу гэхээр ... юу хэлэх гэсэн бэ гэхээр"
"Аль хэдийн 5 минут өнгөрчихлөө. Миний цагийг дэмий үрээд байна" тэр бусад охидод ийм хүйтэн хөндий байдаг гэж үү? Тэр бүр огт гацсангүй

Мёнсүг гэнэт эргэж харахад нь цочин хойш ухрахад гэнэт харц нь зөөлрөн нааш хөнгөн гүйсээр ирээд
"Яг хоцрох гэж байна. Намайг хайсан юм уу?"
"Нэрээ сонсдоггүй юм уу? Ямар их дуудав аа"
"Уучлаарай хоолойг чинь шууд таних ёстой байсан юм" гээд цүнхнээсээ кофетой сүү гаргаж өгөөд  дулаахнаар инээмсэглэв.

Бид хоёрыг орж ирсний дараа гэрэл зургийн хичээлийн Кан Дэсон багш орж ирээд даалгавраа өгөн
"Баг багаараа Roman Holiday үзээд киноны дүрслэл шиг бие биенийхээ зургийг авч ирээрэй. Дараагийн хичээл дээр"
Дараагийн хичээл ч удахгүй орох болохоор бид хоёр эхлээд киногоо хамт үзэхээр тэднийд ирэв. Мёнсү попкорн халаангаа
"Чи ийм бариу хувцастай 2 цагийн кино үзэх юм уу"
"Яасан гэж" гээд энгэр ил гарсан бариу цамц, жинсэн юбка руугаа харан хэлтэл тэр цааш өрөө рүүгээ ороод гарч ирэхдээ саарал ноосон цамц, хар өмдтэй барьж гарч ирээд
"Энийг миний өрөөнд ороод солиод өмсчих илүү тухтай "
Мёнсүгийн том цамцнаас тэр бүхэлдээ үнэртэж байлаа. Урт нь миний гарыг давсан болохоор яг л түүнд тэврүүлж байгаа юм шиг санагдаж байна. Сольж өмсчихөөд гарч иртэл тэр өрөөний гэрлийг унтраачихсан лаптоп дээрээ киногоо эхлүүлэхэд бэлдээд, попкорноо ч голдоо том саванд хийчихсэн хүлээж байлаа. Орныхоо түшлэгийг налан сууж байгаа түүний урд суугаад цээжинд нь нуруугаараа наалдан
"Киногоо эхлүүлэх үү " гэхэд тэр бэлхүүсээр тэврэн хүзүүнд нүүрээ наагаад
"Чамтай ингээд хоёулхнаа байхыг эртнээс хүссэн "
Орноос нь, цамцнаас нь тэр үнэртэж байна харанхуй орчинд мэдрэмж илүү хурц болдог бололтой. Түүнд цээжинд илүү шигдэн аяархнаар
"Өдрийн охин чамд сэтгэлээ илчилсэн юм уу?" би яагаад надад хамаагүй юмыг асуугаад байгаа юм бэ? Шийтгэлээ биелүүлж чадахгүй байх вий гэдэгт санаа зовсондоо юу эсвэл түүнийг хардсандаа юу?
"Юу ч хэлж чадаагүй ч тийм юм шиг байсан" түүнийг ярих бүрт халуун амьсгал, зөөлхөн уруул нь миний хүзүүг гижигдэж байлаа. Энэ мэдрэмжийг хянаж чадахгүй нь.
"Чи хариулсан уу?"
"Үгүй ээ. Миний үнэхээр хөөрхөн найз охинтойгоо байх цагийг хумслаад байсан юм" түүний хоолой өмнөхөөсөө ч илүү гүн, нухацтай сонсогдох ба тэр гэнэт хүзүүнээс уруулаа салгахад миний бие шууд л түүний дулааны үгүйлээд эхлэв. Мёнсү миний эрүүнээс барин өөр лүүгээ харуулаад
"Бид болох уу?"

A/n: Мёнсүяааа ~ ♥︎

Never Read Playgirl /KJS/Where stories live. Discover now