"Өглөөний мэнд."

"Өглөөний мэнд."

"Өглөөний мэнд."

Гэсэн ч Ким гэрийн гурван гишүүн бүгд түүн рүү харсаар мэндчилгээнд нь нэг нэгээрээ хариулав.

"..." Саяных их хачирхалтай бас эвгүй санагдсан тул Инбиний нүүр улам улайх нь тэр. "Уучлаарай, би... би орой сэрчихлээ."

"Яалаа гэж дээ, оройтож боссон чинь сайн байна, энд амьдрахад дасаж байгаагийн шинж шүү дээ." Мири жиг жуг хөнгөхөн инээгээд, "Би гал тогооны өрөөнд өглөөний цай үлдээсэн байгаа, Жунинитай хамт идээрэй." гэв.

"Чи өглөөний цайгаа угаагүй юм уу?" Инбинь гайхан Жунин руу харав. Түүнийг эрт сэрсэн болохоор өглөөний цайгаа уусан гэж боджээ.

"Хүлээсэн, хамт идэх гэж." хэмээн Жунин хэнэггүй хариулна.

"Хурдал хурдал, хурдан ид." Мири их л авхаалжтай бас баяртай байх аж. Хүү нь хамт хооллох гэж хүлээсэндээ ч биш, өглөөний цай ууя гэж бодсон нь л хангалттай байлаа. Гал тогооны өрөөг харуулсан цонх нээгдэх үед тэд хоолны ширээн дээрх өглөөний цайг харлаа.

Хумин хэт хөөрчихсөн ээж рүүгээ хальт харснаа дүүгийнхээ улайсан нүүрийг олж харав. Тэр хувиралгүй төрхөө чимээгүйхэн эргүүлэн доошлуулаад буцаж сонингоо уншлаа.

"Тэгвэл... өглөөний цайгаа ууцгаая." Инбинь ийн хэлээд Жунинтай хамт хоолны өрөөний дэргэд хүлээн зогсох Сон авгыг даган явав.

"Тэднийг хараач дээ." Өөрийн нүдээр харах Хуминд ээж нь дурдах ч шаардлага байсангүй, шөнөжин сэтгэл нь түгшиж, сонор сэрэмжтэй хоносон тэдний зүрх эцэст нь тогтворжиж байх аж. Жунины эдгэрэлт нь бусад аутизмтай хүмүүсээс хамаагүй дээрээс гадна хяналтаа алдах магадлал ч харьцангуй бага хэдий ч өчигдрийн болсон зүйл яагаад ч юм тодорхойгүй бас тэр болгон эмнэлэгт хүргэгдэхээр ноцтой болдоггүй ч өвчин нь дэгдэж тайвширсны дараагаар тэр удаан хугацаагаар сэтгэлээр унаж, хямардаг байсан юм.

Өчигдөр эмнэлгийн яаралтай тасгийн үүдэнд чимээгүй сууж байсан нь хэвийн үзэгдэл боловч одоо Жунин сэтгэлээр унасан биш харин ч сайхан ааштай байлаа.

"Энэ удаад би тайвширсан мэт санагдаж байна." Мири хөнгөн санаа алдана.

Эцэг эхийнхээ адилаар Хумин санаа амарсан байдал үзүүлсэнгүй бүр хөмсгөө зангидав. Тэр Инбиний дүүд нь үзүүлэх эерэг нөлөөг үгүйсгээгүй ч энэ нөлөө нь онцгой эм шиг өвөрмөц, орлуулшгүй мансууруулах бодис шиг санагдуулав. Магадгүй тэр өөрөө гэрлэлтдээ бүтэлгүйтсэн болохоор цусан төрлийн холбооноос гадна салж болшгүй өөр харилцаа байдаг гэдэгт итгэх дургүй байгаа биз. Жунин Инбиньд найдах тусам Хумин улам ихээр санаа зовно. Хэрэв нэг л өдөр Инбинь түүнийг орхивол төдий чинээ хүнд цохилт Жунинд ирэх болно.

Миний онцгой нөхөрWhere stories live. Discover now