"Заа"

"Хаашаа явах гээд байгаа юм бэ?" Хэсон асуухад

"Ойрд хэдүүлээ хатм гарсангүй шдээ" гэхэд Хэжин

"Тэгэхээр парк орох гэж байгаа юм уу?Эсвэл өөр газар орох юм уу?" гэхэд нь

"Яасан ч яахав,Хөгжилдөх газар юу юу байдаг билээ" гээд бодон зогсож байхад Иён гүйхээрээ ирэн

"Та хэд гадаа юу хийж байгаа юм дотор байгаа гэж бодсон шд" гэхэл нь

"Өнөөдөр гадаа сайхан байна,хөгжилдөх гээд гарах гэж байсан чинь чи залгаад тэгээд хүлээгээл зогсож байна" гэхэд Иён толгой дохин хэсэг газар ширтэж байгаад

"Заа явахгүй юм уу? Өөр хүн ирэх ёстой юм уу?....Арай хаашаа явах аа мэдэхгүй зогсоод байгаа юм биш биз" гэж инээсээр хэлэхэд Хэсон

"Харин хаашаа явахдаа жоохон эргэлзээд л зогсож байна,чамд санаа байна уу?" гэхэд Иён түүнийг мөрөөрөө цохиод

"Би хэн билээ дээ,мэдэлгүй яахав дээ"

"Хаана юм" би ийн асуухад

"Бидний анх танилцсан газар руу урагшаа" гээд орилон хэлэхэд

"Өө тийм шдээ" гэж би инээн хэлээд бид такси дуудаад тэр газар руу явав.

Бид дөрөв 8 настайдаа "Moka" гэх жижигхэн кафед танилцаж байсан.Бид нар дундаас Иён ганцаараа таеквондогоор явдаг байсан бөгөөд бид нарт санал болгож байхад нь сонирхолтой санагдасан учир таеквондогоор хичээлж эхэлсэн билээ.Ингэж бид дөрөвийн нөхөрлөл эхэлсэн юм даа.Энэ спортоор хичээллээд 10 жил болж байна бас бид нар найзууд болоод 10 жилийн нүүрийг үзсэн билээ.Тиймээс энэ "Moka" кафе бид нарийн хамгийн хамгийн дуртай газаруудын нэг билээ.

-

"Эеш гээд ерөөсөө ирсэнгүй шүү,их санасан байна"  Иён буйдан дээр суухдаа ийн хэлэв.

"Хөөх хамаг дурсамж сэдэрж байна шүү" гээд Хэсон Иёны хажууд суун хэлэв.

"Би яваад уух юм аваад ирье" гээд тек рүү явахад танил царай байв.

"Хөөх чи энд ажилдаг байх нь ээ" уулга алдан хэлэхэд Хисын

"Тийм ээ,эндхийн эзэн манай ээж шүү дээ" гэхэд би чангаар орилон

"Юу? Нээрээ юу? Хоёулаа яагаад өмнө нь тааралдаж байгаагүй юм бол?" гээд гайхан асуухад

"Би ааш муутай хүмүүсээс холуур байдаг пм тэгээд л тааралдаагүй байх" гэхэд нь

"Бага өдөөрэй" муухай харахад

"Заа ойлголлоо"

"Нээрээ эгч хаана байгаа юм" асуухад

"Өнөөдөр гэртээ амарж байгаа,хүсвэл ээж дээр очиж болно шүү" гэхэд би баярлан

"Нээрээ юу? Түр хүлээж байгаараа...Аан нээрээ захиалгаа өгчихье"

"Заа юу авах вэ та" гэхэд нь

" 1 blueberry smoothie 2 strawberry shake тэгээд 1 amercona авъя" гэж хэлээд нөгөө гурав руу инээд алдсаар явахад Хисын ард зөөлхөг инээн үлдэв.

"Охидуудаа нөгөө Хисын байна шдээ,Хэми эгчийн хүү гэнээ" гэж шивнэн хэлэхэд тэд амаа даран гайхсаар

"Хөөх тийм үү" гэж Иён орилон хэлэхэд

"Бас Хисын эгчтэй уулзахыг хүсвэл уулзаарай гэсэн" гэхэд

"Бүтэн жил уулзсангүй очиж уулзалгүй яахав дээ" гэж Хэжин баярлан хэлэхэд Хисын

"Яасан баяртай байгаа юм" гээд инээмсгэлэн хэлээд ширээн дээр захиалсан уух зүйлсийг тавьж байв.

"Манай Хиён Хисын хоёр хэзээ бидэнд үерхэж байгаагаа албан ёсоор хэлэх гэж байна" гэж Иён хэлэхэд бид хоёр гайхан Иён руу харан би нэг сайхан цохиж аваад

"Мангартаад бай,би яасан гэж Хисынтэй үерхэх юм" гэж муухай харсаар уух юмнаасаа сорон уунгаа хэлэхэд Хисын

"Хиён их ааш муутай миний сонирхол биш" гэхэд би ууж байсан кофендаа хахаж Хисыныг түлхэж аваад

"Намайг дахиж муухай ааштай гэвэл алчихна шүү" гэж хэлэхэд Иён

"Бие биедээ сайн юм байж яах гэж ингэж худлаа жүжэглэдэг юм бэ дээ" гэсээр миний уурыг хүргээд амжив.

The guy in my taekwondo classWhere stories live. Discover now