1

4.6K 330 52
                                        

Харанхуй ноёлсон газарт ганцаардлаас өөр юу байдаг гээч? Хэний ч анзаараагүй тэр нууц.

"Кёнсү? Хамтдаа харьвал яаж байна?"

Гараа савчин инээмсэглэх надруу тэр хачин гэгч нь харц шидлэн бидний хооронд үсрээд л гуравхан алхамын зай..

"Юу болсон бэ?"

Тэр гараа бага зэрэг атган миний өмнө нь анзаарч байгаагүй ёжтой мэт инээдээр инээмсэглэснээ

"Би дахиад дурлачихлаа"

Түүний надад хэлсэн энэ үг нь хэтэрхий гол зурмаар биш гэжүү? Намайг өөрт нь ямар их сайныг мэдсээр байж... Эхний хайраасаа хагацсан үедээ тэр юу ч хэлэлгүй намайг хажуудаа уяж итгэл төрүүлчихээд одоо нүүр дүүрэн инээмсэглэн хүнд дахин дурласнаа хэлж л байдаг. Харгис биш гэжүү Ду Кёнсү.

"Тэгээд ямар охин юмбэ дээ?"

Тэр одоо л нэг юм надтай ойртон мөрөн дээр хоёр тогшчихоод

"Миний өмнөх хайртай усны дусал мэт адилхан эмэгтэй" гэсээр хариултыг минь ч сонсолгүй амандаа дуу аялан холдох түүний араас санаа алдан хоцрох шив. Хэр хурдан гүйвэл би чиний хажууд очин хамт алхах вэ?

Энэ явдлаас хойш тэр надтай дугарах нь ч багасаж Сэүнтэй нэг эмэгтэйн төлөө муудалцаж байгаа нь чихэнд минь хүрсээр. Жокерууд ч инээдтэй биш гэжүү?

"Өө Хэвон өнөөдөр бас Кёнсүг хүлээж байна уу?"

Бэкхён өрөөнийхөө буланд суух намайг анзаарсан бололтой ширээндээрээ суун надруу харцаа чиглүүлэхэд нь үл ялиг толгой дохин инээмсэглээд

"Үнсгэлжингээ хүлээж байгаа ханхүү шиг биш байна уу?"

Тэр жуумалзан халааснаасаа тамхи гаргаж ирснээ надруу сунгахад нь би ч түүний урд очин тамхилах гэж байтал Кёнсү хаалга саван орж ирснээ амандаа зуучихсан байсан тамхыг минь булааж авснаа газар хаян гишгэн Бэкхёны нурууруу хүчтэй цохин

"Битгий уруу тат гэж хэлсэн байхаа?"

Тэр ихэнхдээ ямар ч царайны хувирал гаргадаггүй хэрнээ иймэрхүү зүйл дээр амархан уурладаг нь үнэхээр хөгжилтэй биш гэжүү?

Кёнсү шүүгээгээ ухан түлхүүр авснаа юу ч хэлэлгүй буцан гарах гэж байгаа бололтой хаалгаруу зүглэхэд нь би хоолойгоо засан

"Хаашаа явах гэж байгаа юм?"

"Наёнтой явах хэрэгтэй байна."

JOKER VWhere stories live. Discover now