Жэюүн хүртэл гайхах аж. Түүний эцэг эх ийм нээлттэй төрлийн хүмүүс биш атал Жисолоос маш их асуулт асууж түүнийг бүр нэгд нэгэнгүй мэдэхийг хүссэн юм шиг л санагдаж байсан юм. Өглөө эрт залгасан тэр ууртай хоолойтой аавынх нь дуу зөөлөрч, үргэлж л бусдыг өмссөн зүүснээр нь голдог ээжийнх нь нүд хэзээ ч тэгж байгаагүй мэт л гялалзаж байсныг санасаар өөрийн эрхгүй Жисол руу харан гөлөрсөн байжээ.

Хажууд нь түүнийг цоолох шахам ширтэж буй нүдийг мэдрээд Жисол Жэюүн рүү харвал тэр "Чиний нэг зүйл аав ээжийг минь өөрчилчихсөн юм болов уу?" гэв.

Жисол мөрөө хавчаад "Надад лав тийм аймаар санагдсангүй. Яагаад гэдгийг мэдэхгүй ч надад лав халамжтай юм шиг санагдсан шүү. Танай аав ээж хоёрт би таалагдах үгүй нь анхнаасаа л сонин биш байсан. Угаасаа л..." тэр үгээ таслав. Учир нь тэр жолоочийнх нь хажууд буруу үгс хэлэх гэж байсан юм. Жэюүн ч үүнийг анзаарсан бололтой жолооч руу толгой эргүүлэн хараад "Хаалтыг хаа" хэмээн тушаав.

Жолооч ч хурдхан хаалтыг хаалаа. Хаалт нь ямар ч дуу авиаг нэвтрүүлдэггүй бөгөөд ард нь хүн үхэж байсан ч мэдхээргүй тийм л эд юм.

Хаалт хаагдсан даруйд Жисол Жэюүн рүү уучлал эрсэн харцаар харав.

Жэюүн түүнийг гайхаж "Яагаад ингэж хараад байгаа юм?"

Жисол "Би сая яг ам алдах дөхлөө. Хэрвээ энэ талаар жолооч чинь сонсчих юм бол... Тэр үед..."

Жисол үгээ гүйцээж чадалгүй түгдчинэ. Гэтэл Жэюүн инээмсэглээд Жисолын толгойг илэв.

"Битгий санаа зовдоо. Тэр яах ч үгүй. Харин чамд хүмүүсийг өөртөө татдаг нууц авъяас байдаг бололтой шүү"

"Гэхдээ үнэхээр аав ээж хоёр чинь тийм хүйтэн хөндий юм гэж үү?"

"Энэ л хачин байна..."

Жэюүний хэлсэн хариулт Жисолын сонирхлыг ихээхэн татав.

"Яагаад?"

"Харин би ч бас яагаад гэдгийг нь мэдмээр байна. Өмнө нь манай аав ээж хоёр танихгүй хүнтэй битгий хэл хамгийн ойр дотны нэг ч хүнтэйгээ ингэж харьцаж байсан удаагүй. Тэд Ким Ханитай ч ингэж дотночилж ярьж байсан удаагүй. Би энэ тухай гэрийн үйлчлэгч нарыг хоорондоо шивнэлдэж байхыг нь сонсож байсан юм. Гэтэл тэд чамайг анх хараад яах бол гэхээс би их айж байсан ч харин ч чи тэдэнд таалагдсан шүү дээ. Магадгүй энэ бүтэх байх" Жэюүн Жисолын нүд рүү харсаар ийн хэлэх ажээ.

!!Бууж Өглөө!! S2 "Хуурамч Үерхэл"Wo Geschichten leben. Entdecke jetzt