On Track

46 7 2
                                        

Өвчтөн Хван Хёнжины тэмдэглэл: "Өөрийгөө гүн хэлбэрийн сэтгэл гутралд орсон гэж бодож байгаа, амьдрах хүсэл байхгүй. Түүнийг өдий болтол амьд байлгаж буй ганцхан хүн бол түүний хайртай бүсгүй Хэрюн."

Өвчтөнийхөө тэмдэглэлийг дахин нэг сөхөж хараад ширээн дээрээ эргүүлэн тавихтай зэрэгцэн хаалга тогших чимээ гарлаа. Орох зөвшөөрөл аван орж ирсэн өнөөдрийн сүүлийн өвчтөн болох Хван Хёнжин, түүнийг найрсаг инээмсэглэлээр угтаж авах сэтгэл засалч Ий Феликс.

"Сайн уу? Ойрд хэр байв даа. Тааруухан царай намайг угтаж байх чинь."

"Сэтгэл засалчийн өрөөнд инээмсэглэл цацруулсан хүн орж ирдэг тохиолдол байдаг юм уу?"
Феликс хөмсөгөө үл ялиг өргөн, санал нийлэн толгой дохих нь тэр.

"Кофе уух уу?"

"Хэрэггүй ээ баярлалаа."

Хёнжин буйданд тухлан сууж Феликс сэтгэл засалчийн суудал болох сандалд өөдөөс нь харан суулаа.

"За тэгэхээр бид өнөөдөр юунаас эхэлж ярилцах төлөвлөгөөтэй байна?"

"Дахиад л... Тэр миний амьд яваа ганцхан шалтгаан гэдгээ мэддэггүй юм байхдаа. Би түүний төлөө бүхнээ зориулж надаас гарч болох хайрын дээдийг өгөх гэж хичээдэг байхад тэр надад өөрийн сэтгэлийг нээж байсан удаа нэг ч байхгүй. Тухтай ярилцах гэх үед үргэлж булзааруулж сэдэв өөрчилдөг. Үнэхээр... Би түүнгүйгээр амьд явж чадахгүй шүү дээ. Гэтэл тэр яагаад үүнийг ойлгодоггүй юм бэ?"

"Хүн өөрийг нь гэж буй хүнд эргэж сэтгэл татагдах тохиолдол тийм олон байдаг гэж үү? Жишээ нь чамд татагддаг хүнд чи эргээд татагдаж байсан удаа чиний амьдралд байсан уу?"

"Надад таалагддаг бүсгүй байсан ч, тэр намайг найз, танилаас өөр магадгүй намайг эр хүний өнцгөөс минь хараад эхэлвэл надад тийм ч таатай санагдахгүй ээ. Яагаад гэвэл найз бол найз. Танил бол танил байгаасай л гэж хүсч хил хязгаараа тогтоодог. Гэхдээ энэ зөвхөн миний л зарчим шүү дээ. Гэтэл Хэрюны дотоод сэтгэлийг би мэдмээр байна. Түүний тэр хүрээлэлд байдаг олон залуусаас надтай жаахан ч болов илүү харьцдаг уу үгүй юу гэдгийн би тодорхой болгомоор байна шүү дээ. Та намайг ойлгож байна уу?"

"Тэгвэл та тэр эмэгтэйн хувьд өөрийгөө хэр үнэ цэнэтэй хүн бэ гэдгийг мэдэж ажиглах хэд хэдэн арга байна. Үүнд нэгдүгээрт тэр зөвхөн тантай хамт байхдаа ямар байдаг, тантай хамт бөгөөд хамт олныхоо дунд байхдаа танд хандаж байгаа хандлага харилцаа хоёрын хооронд ялгаа байгаа үгүйг анзаарах хэрэгтэй. Хоёрдугаарт түүнийг гэх таны сэтгэлийг тэр хэрхэн мэдэж болох тал дээр илүү сайн ажиллах хэрэгтэй гэж зөвлөх байна. "Энэ Хёнжин гэх залуугийн чин сэтгэл над дээр асгарч байгаа юм байна" гэдэг ойлголтыг толгойд нь донн гэж оруулах зүйл хэрэгтэй гэсэн үг."

On TrackWhere stories live. Discover now