Бодож байсны дагуу амархан бүтчихсэн. Би түүнийг өөртөө татаж чадахгүй байх вий гэдэгтээ огт эргэлзээгүй. Энэ шийтгэлийг ч би төгс давж гарах бололтой. Мёнсүтэй хамт авахуулсан селфигээ дундын групп чат руугаа явуулаад
"Өнөөдрөөс шийтгэл албан ёсоор эхэлж байна. Бид хамтдаа та хоёрыг гаргаж өгөх болно оо"
Удалгүй Лисагаас дуудлага ирэхэд нь бахдалтай нь аргагүй инээсээр автал утасны цаанаас Лисагийн орилох сонсогдоход утсаа чихнээсээ холдуулчихаад
"Тайвширхаар чинь ярих юм уу?"
"Жисү чи үнэхээр Хан Мёнсүг хүртэл ийм хурдан буулгаад авчихаж байгаа юм уу"
"Тийм ээ. Энэнд яагаад хугацаа шаардана гэж"
"Охин минь энэ галзуу юм аа"

Орой нь нүүрээ цэвэрлэж байтал Мёнсүгээс дуудлага ирэхэд нь автал
"Унтаж байхад чинь сэрээчихсэн үү"
"Үгүй ээ. Нүүрээ цэвэрлэж байна. Чи юу хийж байна"
"Хичээлээ хийж байгаад чиний хоолойг сонсмоор санагдаад" гэхэд нь өөрийн эрхгүй инээмсэглэн
"Ийм нялуун хүн байсан юм уу?" гэтэл утасны цаанаас түүний инээх ч сонсогдов.
"Магадгүй ээ"
Орон дээрээ хэвтэн Мёнсүтэй утсаар ярьсаар цаг хэд өнгөрч байгааг ч анзаарсангүй. Тэр гаднаа уйтгартай математикаас өөр зүйл сонирхдоггүй харагддаг ч бидний  яриа олон сэдвээр нийлж байлаа. Яриан дундаа эвшээлгэхэд
"Ийм орой болчихсон юм уу? Эрт унтах хэрэгтэй юмсан. Одоо унт даа"
"Чи ч бас хичээлээ орхиод унт"
"Ойлголоо сайхан амраарай Жисү "
"Сайхан амраарай Мёнсү"

Өглөө нь

Өглөө сэрэхэд Мёнсүгээс хэдэн дуут шуудан ирсэн байлаа.
"Өглөөний мэнд"
"Гадаа сэрүүхэн байгаа болохоор цуваа заавал өмсөөрэй"

Энгийн, уйтгартай, хэрэггүй юм шиг хэрнээ хамгийн хэрэгтэй сэтгэл дулаацуулдаг үгс. Инээмсэглэсээр гэрийн урт шаргал халатаа өмсөн доош буухад аав яваагүй байлаа. Тэр өдөр хэрэлдсэнээс хойш таараагүй юм байна. Хажуугаар нь өнгөрөн ус уучихаад дээш гарах гэтэл
"Өглөөний цай уу" гэж захиргаадсан хоолойгоор хэлэн нааш харахад нь
"Яагаад ганцаараа ууж болохгүй гэж? Тантай идвэл хоол шингэхгүй байх"
"Ким Жисү би чамайг өглөөний цайгаа уу гэж байна"
"Хүсэхгүй байна. Ганцаардаад байгаа бол надаас ч дүү амрагуудаасаа авчраад хамт өглөөний цайгаа уу л даа. Намайг оролдох хэрэггүй"

Ард аяга таваг хагарах чимээ сонсогдоход үйлчлэгч нар хажуугаар бөхийсөн болчихоод гүйлдсээр аав руу явцгаав. Англиас авчирсан цөөн тооны цуглуулга нь гэсэн биздээ. Үнэ цэнэтэй гэж өөртөө авчихаад үргэлж хог хаягдал болгодог хүн. Хувцсаа сольж өмсчихөөд шууд сургууль руу явлаа. Хан Мёнсү залгахгүй байх чинь ... гэдэс хоржигнон дуугарахад нь санаа алдаад
"Өглөөний цайгаа ууж амжсангүй "
"Авхай энд ойрхон манай компаний ресторан байгаа. Би шууд захиалга өгчихье" гэхэд нь толгой сэгсрээд
"Зүгээр дээ. Сургууль руу явцгаая би тэнд их дажгүй баристатай кафе олсон юм л даа"

Кафед ороход Мёнсү өөр нэг эмэгтэй үйлчлүүлэгчид кофег нь өгөнгөө инээмсэглэж байгаад намайг хараад гараа даллав. Өөр эмэгтэй рүү яагаад ингэтлээ инээмсэглээд байгаа юм. Нөгөө эмэгтэй ч явж байхдаа түүнээс харцаа салгалгүй ширтсээр гарав. Мёнсү үсээ хойшлуулангаа нааш ирээд ширээ тулан
"Жисү ирэхээ хэлэхгүй дээ. Би чамайг ирнэ гэж мэдсэн бол -"
"Намайг ирнэ гэсэн бол чи яах байсан юм" би өнөөдөр үнэхээр эмзэг байх чинь. Өглөө аавтай муудалцсанаас л болсон байх.
"Чамд кофетой сүү бэлдэх гээд л. Өглөөний цайгаа уусан уу"
"Тийм ээ. Уучихсан"  гэтэл миний амнаас зөрж байгаа мэт гэдэс дуугарчихав. Цагаа олох шив. Түүн рүү харахгүйг хичээн цааш цонх руу хартал нүдний буланд түүний инээж байгаа нь харагдав. Удалгүй Мёнсү мөстэй американо,  бялуутай хамт урд тавиад "Өглөөний цайгаа уух хэрэгтэй шүү. Өчигдөр оройтож унтаад ядарсан биздээ"
"Ммм"
Тэр яагаад ийм туршлагатай байгаа юм? Яагаад ийм үл ойлгогдох мэдрэмж төрөөд байгаа юм бэ?.
"Чамд ямар нэг юм тохиолдоо юу? Би өчигдөр алдаа гаргачихсан уу?"
"Үгүй дээ. Хүн хүлээгээд байна. Тийшээ оч"
Намайг идэх зуур тэр ахиад нэг үйлчлүүлэгчийн захиалгыг бэлдэхээр явсан. Гэхдээ энэ кафе хэзээнээс ийм их эмэгтэй үйлчлүүлэгчтэй болчихсон юм. Бас тэд бүгд цагаан цамцныхаа ханцуйг шууж, бүсэлхийгээрээ хар хормогч уясан Мёнсү рүү харж байна. Би өмнө нь нэг удаа ирэхэд энд тийм ч их хүн байгаагүй шүү дээ. Өнөөдөр үнэхээр буруу хөл дээрээ босчихсон бололтой яагаад ийм юманд анхаарал хандууоаад байгаа юм. Мёнсү олон эмэгтэй үйлчлүүлэгчтэйгээ завгүй байх зуур кафегаас гаран өмссөн урт хар цувныхаа халаасанд гараа хийгээд алхаж байтал
"Цув чинь дулаахан харагдаж байна" гэх хоолойгоор нь эргэж хартал Мёнсү нааш ирэн зузаан саарал ороолт миний хүзүүнд ороонгоо
"Энэ ороолтыг зүүгээд яв. Сэрүүхэн болох бололтой"
"Мёнсү чи эргэлзэж байна уу? "
"Би чиний дэргэд байх эрхтэй хүн эсэхээ мэдэхгүй байна. Хэрвээ чи хүсэхгүй бол би зүгээр дээ"

Түүний нүд, хөмсөг, хамар эцэст нь уруул дээр нь миний харц тогтлоо. Түүн рүү нэг алхам ойртоход  Мёнсүгийн харц хоёр тийш тогтож ядан "Я.яасан бэ?"
Түүний уруулыг эрхий хуруугаараа зөөлхөн илэхэд түүний зүрх цээжнээсээ гарч ирэх мэт чанга цохилно.
"Мёнсү чи одоо ч эргэлзэж байна уу? Миний дэргэд байхгүй байсан ч зүгээр гэдэгтээ "

A/n: Уулн Never Read Playboy-той зэрэг дуусгахаар төлөвлөж байсан ч чадсангүй дээ. Сэтгэгдлээ хуваалцаарай Баярлалаа 💗

Never Read Playgirl /KJS/Where stories live. Discover now