16. Бүсгүй болж

Start from the beginning
                                    

Би "Ойлголоо эрхэм дээдсээ" хэмээн толгой бөхийлөө.

Гэвч толгойд минь дахин дахин эргэлдэх ганц асуулт нь мэдээж хэрэг тэр цус байв.

Шууд асуух гээд чадахгүй эргэлзэн сууж байтал авхай нарын гарч орох нэг сиймхийгээр хаан "Үхрийн цус байгаа юм" гэх товч боловч маш тодорхой хариултыг өгсөн юм.

Яг л намайг ганцхан үүнийг асуух гээд сандарч ядаж байгааг минь мэдсэн мэт.

Би өөрөө ч гайхсандаа шууд уулга алдаж орхив.

"Та яаж мэдсэн юм? бас яагаад?" гэхэд

Хаан "Орж ирсэн цагаасаа хойш чи над руу гөлөрсөөр л байна. Миний санаж байгаагаар хэрэгцээтэй нөхцөл байдал л биш бол чи над руу хараад байдаггүй шиг санагдаж байна. Цусны тухайд гэвэл үнэн байх хэрэгтэй биз дээ? амаараа тэгсэн гэж хэлж болох ч ор дэр хөнжил дэвсгэрээс эхлээд бүх зүйлс авхай нарын гараар дамжиж тэд л жинхэнэ болгох үгүйг шийдэн ордон даяар цуу яриаг дэлгэх болно. Ордон дүүрэн хүүхнүүдийн ид шид нь тэр дээ" хэмээн үл ялиг инээмсэглэв.

Би "А-Аан тийм юм байна. Гэхдээ намайг унтахаас өмнө зүгээр байсан шүү дээ. Ор зассан авхай нар?? б-бас бидний өдөр хамт хэвтэж байсан ор?"

Хаан "Миний итгэлт ахайтан үйлчилсэн. Тэр бидний хэрэглэж байсан ор хөнжил дээр тодорхой хэмжээнд үнэмшилтэйгээр цус үлдээсэн байгаа. Дотуур хувцасны чинь тухайд ч бас ахайтан түрхсэн. Гэхдээ чи надаас айж биеэ чангалж хэвтсээр байгаад их ядарсан бололтой дотуур хувцсаар чинь оролдож байхад ч сэрээгүй нам унтаж байна лээ" гэх нь тэр.

Үнэхээр ичмээр юмаа. . .

"Уучлаарай эрхэм дээдсээ" хэмээн амандаа бувтнаад өнгөрлөө.

========

Хооллож дуусаад удаагүй хатан эхийн өргөөний тэргүүн ахайтан намайг охин биеэ алдсан үгүйг шалгана гэсээр ороод ирэв.

Хаан эзэн аргалах болно гэж хэлсэн ч гэсэн би маш их сандарч байж байлаа.

Тэргүүн ахайтан "Эрхэм дээдсүүдэд дэр нэгтгэсэнд нь баяр хүргэе, мөхөс би баттай үгүйг хурдхан шалгаад гарах болно. Хатан бүсгүй болсон байвал тусгай хориг яг энэ мөчөөс цуцлагдан хатан эргээд өөрийнхөө өргөө рүү буцах боломжтой" хэмээн тайлбарлаад толгой бөхийв.

Тэргүүн ахайтныг дагалдан ирсэн авхай нар урт цагаан давууг барин тойрон зогсоход

/Дууссан/ 🌺Хааныг дурлуулсан дууч эм🌺Where stories live. Discover now