Минсок хунтайж хундагатай архийг бус гарыг минь давхар бариад авлаа. Гайхаж басхүү сандарсандаа гараа татаж авах гэж хичээтэл.

Минсок "Ахх~ харамсалтай юм, тэр үед таныг явуулдаггүй байж. Төрсөн дүүдээ алдана гэдгээ мэдсэн бол тэр үед л авхай таныг өөрийн болгож авах ёстой байсан юм" хэмээн инээмсэглэсээр архи барьсан гарыг минь гадна талаас нь барьсан чигтээ миний гараас хундагатай архийг ууж орхив.

Энэхэн мөчид хаан эзний уур хилэн тэнгэрт тулав уу гэлтэй ширээгээ тас хийтэл нь чанга цохиход Минсок хунтайж яг л юу ч болоогүй мэт хаан руу тайван хараад "Яасан бэ? Жүнмёнаа~ яг одоо бид хаан төрийн зоог бус гэр бүлийн уламжлалт зоог барьж байна" хэмээн инээмсэглэв.

Хаан эзний царай хэзээ ч харж байгаагүй догшин болсон байх бөгөөд "Гэр бүлийн зоог гэсэн атлаа хатны минь гараас барьж байгаад сархад зооглох арай л хэтэрч байгаа юм биш үү эрхэм ах минь! тэгээд бүр хуучирсан сэтгэлийн явцгүй үгсээ хүртэл ичиж зовохгүй бусдад дэлгэх чинь үнэхээр хэтийдсэн хэрэг байна" хэмээн шүд зуусаар хэлэв.

Минсок-н эсрэг гэмээр галзуу үйлдэл нь түүний цангинасан чанга инээд байв.

Өрөөгөөр нэг цуурайттал чанга инээсээр "Хатны чинь гараас сархад уулаа гээд хардаад байгаа хэрэг үү? Чи өөрөө дүү нарынхаа эхнэрийг уулзах бүрдээ өдөж хоргоодоггүй билүү? чамайг үргэлж тэгдэг гэдгийг сонсоод би ч бас энэ бүхнийг манай гэр бүлийн шинэ уламжлал гэж бодсон шүү дээ. Бие биетэйгээ дотно, ах дүүс юугаа ч харамлахгүй хуваалцдаг шинэ журамтай болж гэж бодсон болохоор л хатанд чинь сэтгэлээ илчилж, түүний энхрийхэн гараас сархад хүртлээ. Би буруу зүйл хийсэн гэж үү? миний үйлдэл буруу гэвэл хаан таны үйлдэлч бас зөвтгөх аргагүй болох байх даа. Хаан нь дүү нарынхаа эхнэрийг хүслээрээ илж таалах чинь хэвийн зүйл биш л байхдаа" гэж шууд хэлчих нь тэр.

Хаан эзний нүүр минчийтлээ улайн үнэхээр ууртай болж ирснээ гэнэт ах шигээ чанга инээсээр "Сайхан санаа байна! яагаад болохгүй гэж! ах та дараа сард эхнэр авах гэж байгаа байхаа? Ерөнхий сайдын ганц охин гэсэн үү? цэцэг шиг үзэсгэлэнтэй, ухаан төгөлдөр энэ жил дөнгөж нас биед хүрч байгаа залуухан бүсгүй гэж дуулсан. Нэгэнт л ах дүүс бүгдийг хуваана гэсэн юм чинь яагаад та ч бас эхнэрээ надтай хувааж болохгүй гэж? хуримын чинь анхны шөнө би эхнэр дээр чинь зочлох болно. Ямар байна ах минь? таалагдаж байна уу?" гэж хэлэхэд түүний нүд яг л галзуу хүнийг шиг, инээмсэглэл нь хүртэл араатан амьтных мэт аймшигтай харагдана.

/Дууссан/ 🌺Хааныг дурлуулсан дууч эм🌺Where stories live. Discover now