5. Хамгийн дотно нь

Começar do início
                                    

Би "Харин л дээ, би бол хааны үзэн яддаг төрлийн хүн. Харин чиний харц дурласан хүн шиг харагдаж байна"

Бага хатан "Т...Тийм ээ, хаан эзэн бодлыг минь эзэмдэх болсон. Түүний дэргэд байхдаа хорвоо ертөнцөөс тасарчих шиг л болдог, өөрийн мэдэлгүй хачин ааш гаргаад л, эрээ цээргүй үйлдэл ч хийчихдэг. Сая зоог барьж байхад хатан таны өмнө би ёсгүй аашилсан өршөөгөөрэй" хэмээн доош бөхийн уучлалт гуйгаад өөрийн өргөө рүүгээ салан явлаа.

"Хаан эзэн сайн хүн гэнэ ээ? Хачирхалтай л юм" ордонд орж ирсэн цагаасаа хойш анх удаа хааныг сайнаар харж хайрлаж байгаа хүнийг харсан минь энэ байлаа.

=========

Өглөө босоод дөнгөж үс гэзгээ янзлуулаад дуусаж байтал хааны өргөөнөөс тайган ирлээ гэж мэдэгдэв.

"Оруул" гэж зөвшөөрөл өгөөд суух зуур хааны өргөөний туслах тайган орж ирлээ.

"Өглөө эрт ямар хэрэг гарав? Би удахгүй өөрөө хаанд бараалхана шүү дээ" гэхэд

Тайган амар мэндийг минь мэдэн хүндлэл үзүүлээд "Хаан эзэн шинэ татвар залсан. Хатан таныг татварт зориулж өргөө бэлд хэмээн зарлиг буулгасныг мөхөс би дамжуулах гэж ирсэн юм" хэмээн бөхийх нь тэр.

"Татвар авхай?" хэмээн гайхсандаа лавлан асуухад

Тайган "тийм ээ дээдсээ. Хаан өчигдөр шөнө цайны өргөөгөөр зочлохдоо түүнд үйлчилсэн авхайг таалсан. Тиймээс өнөөдөр түүнийг татвар авхай болгох зарлиг буусан. Бас хаан эзэн шөнө алжаасан тул хатан таныг бараалхах хэрэггүй, шинэ татвар авхайд анхаарал тавь хэмээн айлдсан" гэх нь тэр.

Гайхалтай. . .
Энэ л байж шүү дээ. Тэр юу хийх тухайгаа аль хэдийн бодоод олчихсон байж. Тэгээд л миний үгэнд тэгж сайн орж л дээ.

Үнэхээр уур ч хүрэх шиг, шар ч хөдлөх шиг хачин мэдрэмж төрнө.

Өөрийгөө барин хүчээр шахуу инээмсэглээд "Ойлголоо, одоо чи явж болно" гэж тайганд хэллээ.

=========

Хоёр сарын дотор 17 татвар авхай. . .

Үнэхээр хаан эзэн намайг тамлах аргаа маш сайн олж байна.

Олны нүдэнд бол хатан миний үгэнд орж ордноос ч гарахгүй төрийн хэрэгтээ шамдаж байгаа өөрчлөгдсөн хаан.

Бодит байдал дээр эмсийн хүрээлэнгээс ч долоон дор нүдэн нь өртсөн авхай бүрийг таалан татварт залах түүний эрээ цээргүй амьдрал.

/Дууссан/ 🌺Хааныг дурлуулсан дууч эм🌺Onde histórias criam vida. Descubra agora