2. Доромжлол

Start from the beginning
                                    

Би гэдэг хүн итгэж чадахгүй, бас бүх зүйл зүүд байгаасаа гэсэн мөхөс бодол дундаа өөрийгөө тайвшруулах гэж хичээж суух зуур л энэ бүхэн харвах мэт хурдан өнгөрч алтан нар мандаж байсан тэнгэрт одод түгэн, саран авхай солигдсон байлаа.

"Хатан минь амрах өргөө рүү явах цаг боллоо" хэмээн шадар ахайтан минь хажуугаас түшин босгоход л ухаан санаа минь эргээд биедээ ирэх минь маш их цочирдож бас айдас дүүрэн харцаар хааны зүг харлаа.

Хундага тавихгүй сархад зооглон, инээд хөөр дүүрэн суусан эзэн хаан миний өрөвдөлтэй харцыг аль хэдийн уншчихсан бололтой доогтой нь аргагүй жуумалзсаар өөдөөс ширтэн, яг л "Чи ингээд дууслаа" гэж байгаа мэт л миний өөдөөс хундага өргөн сархад зооглов.

Бүтэн сар бэлдсэн хэрнээ, цагаа тулахаар үнэхээр бэлэн биш байгаагаа л мэдэж байлаа. Ядаж байхад хааны тухай сонссон түмэн цуурхал улам бүр айх айдас нэмнэ.

Хаан хатан хоёрын анхны шөнөө өнгөрөөдөг гэх тусгай ордон байдаг юм билээ. Энгийн үед ямар ч хүн амьдардаггүй, бараг л ариун сүм мэт нандигнан хадгалдаг өргөө гэх үү дээ.

Амрах өргөөнд орж ирэхэд хуримын хоол, сархад, ор гээд л бүх зүйлийг бэлдэн тавьсан бидэнд үйлчлэх авхай ахайтан нар эгнэн зогссон байлаа.

Намайг өргөөнд оруулан хоол өрж тавьсан хоёр том ширээний ард суулгаад "Хаан эзэн удахгүй ирнэ" хэмээн өнөө шөнө бидэнд үйлчлэх ёстой ордны ёслолын албаны тэргүүн ахайтан тайлбар хийв.

Би бага зэрэг толгой дохиод чимээгүй суулаа.

==========

Үнэхээр л удсангүй, магадгүй хэдхэн хором л болсон байх, төд удалгүй "Хаан эзэн морилж байна" хэмээн хааны тайган өндөр дуугаар мэдэгдлээ.

Би ёс дүрмийн дагуу дээш босон хаан эзний мэндийг асуув.

Хаан түрүүнд нэлээд их сархад хүртсэн тул халамцуу байгаа нь илт харагдана

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хаан түрүүнд нэлээд их сархад хүртсэн тул халамцуу байгаа нь илт харагдана.

Ёслолын албаны тэргүүн ахайтан өргөөнд орж ирэн "Эрхэм дээдсүүдэд баяр хүргэе. Хүндэт саран тэнгэрт мандаж, хаан хатан хоёр дэр нэгтгэх ариун үйл эхлэхэд бэлэн боллоо. Эцэг өвгөдөөс уламжлан ирсэн ёсыг үйлдэн хаан хатан хоёр харилцан бие биедээ ерөөлийн хундага барьж, оройн зоогоо барина уу?" хэмээн хэлэхэд сархад барин зогсож байсан хоёр авхай хаан бид хоёрын өмнө сархдыг тавилаа.

/Дууссан/ 🌺Хааныг дурлуулсан дууч эм🌺Where stories live. Discover now