1

11 0 0
                                    

Цасаар хучигдсан боловч урин дулаан цаг ирж буйг сануулах ногоон цагаан өнгөөр будагдсан уулын хажуух дүүжин тээвэр доторх олон хүмүүсийн яриан дундаас нэг ази охины хоолой чанга сонсогдохын тулд их л хичээнэ.

"Та бүхэн одоо Чамперигийн алдарт уулын цанын бааз болох Порте ду Солелийг харж байна. Энэхүү цогцолбор нь уулын цанад зориулан байгуулсан томоохон бүтээн байгуулалтуудын нэг бөгөөд өвлийн спортоор Швейцарь улсыг тэргүүлэгч болгоход ихээхэн хувь нэмэр оруулсан билээ..."

Тайлбар нь дууссан бололтой бүхээгний захад очин ус ууж зогсох нь тэр. Хатсан хоолойгоо усалж аваад бүхээг зогсохыг хүлээх зуураа гаднахыг ажин зогстол утас нь чичирхийг мэдрэв. Утсаа нээн үзэх үгүйгээ хэсэг бодон зогсоод найзаасаа ирсэн зурвасыг уншхаар шийдэв.

Beth:

/Чи үүнд итгэхгүй дээ. Хэн Чамперид ирж байна гээч?/

Бэтээс ирсэн холбоос руу ороод унших гэтэл дохио дуугарч хүмүүст буухыг, охинд ажилдаа эргээд орохыг сануулна. Тэрхүү холбоосыг уншихийг хүсэвч нээгдэх гэж удаад байсан тул утсаа унтраагаад буцаагаад халаас руугаа хийв.

Өнөөдөр хамгийн урт маршрутыг сонгосон болоод ч тэр үү, үнэхээр их ядарлаа шүү гэж бодон өөртөө массаж хийн Дриймийн ажилчдын өрөөнд орж ирэхэд Бэт урдаа маш олон чихэрлэг зүйлс тавьчихсан идэж байв. Гунигласан эсвэл хэт их баярласандаа иддэг зуршилтай тэр гартаа орео барьсан чигтээ нүдээ томруулсаар өөдөөс чиглээд ирэв.

"Чи үзсэн үү? Үзсэн үү?!... Үгүй ээ, үзээгүй бололтой. Ийм тайван байхыг чинь харахад үзээгүй бололтой. Чи яагаад үзээгүй байгаа юм бэ?!" гэсээр хоёр мөрнөөс минь барьчихаад намайг урагш хойш нь сэгсчиж гарав.

"Юу вэ? Би өнөөдөр Солелийг танилцуулах аялалыг аваад завгүй байсан юм аа. Харж амжаагүй тэгээд тэр чигтээ мартчихаж. Юу байсан болохоор ингэж их идээд байгаа юм?"

Надад итгээгүй мэт гараараа духаа алгадаад эргэж ширээн дээрээсээ утсаа авчиран нүүрэн дээр минь наачихав. Даанч яг "наачихсан" тул юу гэж бичсэнийг нь харахгүй байв.

"Алив нааш нь аваад ир ээ. Нүүрэн дээр наачихаар би юу унших юм."

/Пёнчаны мөнгөн медальт уран гулгагч Үно Шома Стефан Ламбиелийн дор Швейцарьт бэлтгэлээ хангахаар боллоо./

Уншсан зүйлдээ итгэхгүй утас барьсан гараа чангалсаар цааш нь уншихад үнэхээр л Шомаг Швейцарьт бэлтгэлээ хийнэ гэснийг баталсан мэдээлэл байлаа. Тархи маань хоосорч сандарсандаа эсвэл баярласандаа бие минь чичирж байлаа. Хажууд Бэт дахиад л мөрнөөс минь бариад сэгсрэхийн хажуугаараа үг хэлсэн нь "Итгэж байна уу?... Чи юу бодож байна?..." гэх асуултуудыг нь л сонсож чадав.

Naabot mo na ang dulo ng mga na-publish na parte.

⏰ Huling update: Jul 16, 2021 ⏰

Idagdag ang kuwentong ito sa iyong Library para ma-notify tungkol sa mga bagong parte!

Forgive Myself, Uno ShomaTahanan ng mga kuwento. Tumuklas ngayon