Хэсэг 16

Mulai dari awal
                                    

Тэр газраас босон өвдөгөө гөвөөд "Миний юманд хүрсэн хүнд би үнэн голоосоо дургүй" гэснээ чихэнд минь ойртон

"Одоохондоо чи миний боол хэвээрээ байгаа шүү"

Бэкхён албаар ийм зүйл хийж байгаа гэдгийг нь мэдсэн хэрнээ л надад санаа тавьж байгаа мэт санагдаад... үнэхээр ойлгомжгүй.

"Алив! Жэхи явцгаая"

Бэкхён инээмсэглэн гараа надруу сунгах бөгөөд ингэж инээмсэглэж байгаа түүний энэ төрхийг би анх удаа л харж байх шиг байна. Яг л гүзээлзгэнэтэй шоколад шиг зөөлхөн хэрнээ амталмаар...

Түүнд гараа өгөх үед Бэкхён чанга атгасаар "Үргэлж би ялдаг юм" гэсээр хурдан алхаж байлаа. Энэ үед өөрийн эрхгүй эргэн харвал Жинхёг гараа чанга атган доош харан зогсож байгаа нь нүдний үзүүрт хальт үзэгдэн өнгөрөх нь тэр... Тэр намайг орхиж явах үед би яг л ингэж харагдсан байхдаа?

Бэкхён удалгүй гарнаас минь тавин

"Нөгөөдөр бидний харилцаа дуусах болохоор өнөөдөр миний хүссэнээр бай"

Би ч хэлэх үггүй учир чимээгүй л толгой дохих бөгөөд Бэкхён бах нь ханасан байртай инээмсэглэн хажууд байх дэлгүүрлүү заан

"Ороод бэлгэвч аваад ирээч" гэв.

Энэ үгийг сонсох төдийд чих минь халуу дүүгэн "Ю..юу я..яриад" гэтэл тэр чанга гэгч нь инээн толгойг минь илээд

"Чи ч сул тал ихтэй юмаа! Сул тал ихтэй хүн яадаг гээч?"

Би нүд салгалгүй түүнлүү ширттэл тэр ёжтой инээмсэглэн

"Хүнд залгиулдаг юм"

Тэгээд л түүнд нэг ч сул тал байдаггүй байх. Түүнийг үзэн яддаг хүмүүс нэг байтугай араваар ч зогсохгүй биз. Тэгээд л өдий хүртэл сургуулийг бүхэлд нь атгаж өөрөө удирддаг нь тодорхой. Хүн бүр түүний сул талыг олохын тулд бүх зүйлээ зориулавч... түүнд сул тал байхгүй нь түүний сул тал байх.

Бид явсаар түүний гэрт ирэх бөгөөд дотогш орвол албаны хувцас өмссөн хэдэн хүмүүс сууж байгаа харагдав. Харин Бэкхён тэднийг харсан хэрнээ хараагүй мэт хувцасаа тайлан буйданруу шидэн гарнаас минь атган алхах нь тэр. Энэ үед тэдний голд суух ахимаг насны ах хоолойгоо засан

"Энд хурал болж байгааг харахгүй байна уу?"

Бэкхён одоо л нэг юм тэдэнлүү харснаа гараа даллан ёжилсон байртай
"Та нар чинь яасан олуулаа хэлхэлдэж байх юм? Арай намайг нухах гэж байгаа юм биш биздээ?"

JOKER II Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang