-Чамайг хичээлээс чөлөө авах эрхийг хэн өгсөн юм?

Тэр тийм ч ууртай ярьсангүй.

-Багш. Аль эсвэл чи өгдөг юмуу? Гэтэл тэр хэсэг чимээгүй байж байснаа санаа алдан

-Яг одоо сургууль дээр хүрээд ир.

-Чадахгүй. Би өвчтэй байна!

Бэкхён яг одоо уураа тэвчин уруулаа хазалж байгаа гэдэгт мөрийцөе.

-Тэгвэл байгаа газраа хэлээдэх!

Тэр үнэхээр намайг тайван байлгахыг огтхон ч хүсэхгүй байгаа бололтой. Эцэст нь цэцэрлэгт хүрээлэнд байгаагаа хэлэн бидний яриа дуусах бөгөөд тийм ч удалгүй Бэкхён машинаасаа бууж ирэн надруу харснаа

"Өвдсөн гэнээ? Чамшиг эрүүл хүн хорвоо дээр байхгүй л юм шиг харагдаж байна!"

Тэрний хөлс бага зэрэг асгарчихаж. Халууцаад уу? Аль эсвэл..

"Тэгээд яах гээд байгаагаа хэлээдэх!"

Тэр бугуйнаас минь атган машинлуугаа явах бөгөөд би ч хүчээ гарган түүний гарыг тавиулан

"Надаас жорлон үнэртэж байгаа биздээ?"

Тэр хатсан уруулаа хазлан нүдээ аниад уураа дарах гэж оролдож байгаа бололтой урт амьсгаа аван

"Дахиад нэг л удаа утгагүй юм ярьвал дуусна гэж мэдээрэй."

Тэрний царай цонхийчихож. Гадаа тийм ч халуун биш байхад түүний хөлс урссаар л байна.

"Чадахгүй" гэтэл тэр намайг татан мөрийг минь дэрлээд

"Гуйя. Би яг шатах нь"

Ойлгомжтой. Тэр халуурч байж. Гэхдээ ханиад хүрэх ёстой хүн нь би байтал яагаад тэр ийм байдалд хүрнэ гэж? Ямар ч сул талгүй хүн миний мөрийг дэрлэн надад ч дээрлхүүлхээр байртай байгаа нь надад боломж хэдий ч хүн чанар минь намайг огтхон ч муу зүйл хийлгэхгүй нь тодорхой.

Түүнийг түшин машинд нь суулгавал жолооч нь шууд л түүний гэрлүү явж байгаа бололтой.

Удалгүй гэрийн гадна ирэн би ч жолооч ахтай хамтран түүнийг өрөөнд нь оруулан хэвтүүлтэл тэр ах надад алчуур өгөөд

"Танд даатгалаа шүү"

Хөөх. Баян бас лаг хүн өөрийн гэсэн эмчгүй л байдаг юм байхдаа? Тэр намайг татгалзхаас өмнө бараг л зугтаах шиг тэндээс гарах бөгөөд би ч үг дуугүй Бэкхёны өрөөнд орж ирэн хажууд нь байх эмийг өгөхөөр боллоо.

JOKER II Where stories live. Discover now