"Гэхдээ чиний гарт ном байснаас буу байх нь илүү зохиж байна... Халуухан харагдсан."

***

"Асуулт байна..."

Бид явсаар нэгэн химийн бодис үйлдвэрлэдэг үйлдвэрт ирээд байлаа. Жонгүг одоо ч эргэлзэж байгаа нь хөндлөнгийн хэний ч нүдэнд илхэн. Түүний сэтгэцийн хувьд энэ бол хэвийн үзэгдэл. Тэр хэзээ ч хувирч болдог, хоосон үзэл санаа шиг гайхалтай оршихуй.

Харин би баталж өгье.

Бидний зогсож байгаа газраас доош харахад хэдэн метр өндөр гэдгийг нь мэдэхгүй ч энэ зүйл намайг гүн амьсгалахад хүргэнэ.

Толгойгоо удаанаар хөдөлгөн түүн рүү ширтвэл тэр урд минь ирээд эргэлзэнгүйгээр "Чи миний төлөө үхэх үү?" хэмээн асуув

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Толгойгоо удаанаар хөдөлгөн түүн рүү ширтвэл тэр урд минь ирээд эргэлзэнгүйгээр "Чи миний төлөө үхэх үү?" хэмээн асуув.

"Тийм ээ..."

Шуудхан хариулсан хариултанд минь түүний урам хугарсан аятай толгой сэгсэрнэ.

"Хэтэрхий амархан байна... Чи... Чи миний төлөө амьдрах уу?"

Би түүний ийш, тийш эргэлзэнгүй ширтэн төөрөлдөж ядах гүн хар нүд рүү нь ширтсээр дахин хариулав.

"Тийм ээ..."

"Болгоомжтой... Бодохгүйгээр битгий амлалт өг! Хүсэл тушаал болж, тушаал хүч болдог юм..."

Тэр яриан дундаа урууланд минь зөөлнөөр хүрээд доод уруулаа долооно.

Халуухан юм... Одоо ч түүний нимгэн цагаан цамц нойтон хэвээрээ байх агаад биетэйгээ наалдаж, бүтнээрээ гэрэлтэхдээ хамаг биеийг нь ил харагдуулж байсан юм.

Бодлыг минь сарниулан тэр долоовор хуруугаа доод урууланд минь хүргээд удаанаар доош гүйлгэнгээ ам нээлээ.

YOU ARE MY JOKER [Completed]Where stories live. Discover now