JiWin Special Chapter

Start from the beginning
                                    

Живинийг хариу хэлэхгүй байгааг анзаарсан Винвин нэг гараараа үсээ хойш самнаад "Удахгүй дайн болно үүнд нэг л төгсгөл бий, танайх ялж би үхнэ аль эсвэл манайх ялж чи минийх хэвээр үлдэнэ" гэж хэлэхдээ үхлээс огтхон ч айгаагүй нь илт байв.

Удалгүй түүний царай хувиран ёжтой инээмсэглээд "Мэдээж сүүлийн сонголт биелэх магадлал илүү өндөртэй"  түүний хоолойны өнгө аясаас тэрээр үнэхээр Живинийг өөрөөсөө холдуулахгүй гэж шийдсэн байх нь тэр.

"Чи тэгээд насан туршдаа намайг энд хорих юм уу?" хэмээн Живин шинэ мэдээллийг яаж хүлээж авахаа мэдэхгүй лавлахад Винвин хэлээрээ жавжаа хатгаад "Хэрвээ чи зугтахгүй бол би чамд эрх чөлөөг чинь буцааж өгч гэр бүлтэй чинь уулзуулж болно" гэх үгс Живин бага зэрэг гайхшируулж орхих бөгөөд тэрээр Винвин яагаад ингэж сонин аашилдаг болохыг нь бодоод олохгүй байв.

Тэдний дунд дүрэлзсэн хайр дурлал бий болсон гэвэл худлаа гэхдээ ямар ч сэтгэл болон нэгнээ гэх хүсэл байхгүй гэвэл бас худлаа. Эхэндээ энэ бүхэн хүлээж авахад хэцүү байсан ч цаг хугацааг Винвинтэй өнгөрөөх тусам Винвин түүнд тийм ч муугүй санагдаж эхэлж бага багаар дасаж эхэлсэн нь үнэн. Цаашдаа ч Винвинтэй хамт байх нь давгүй санаа мэт санагдах ч үүнд шууд зөвшөөрөх бас байж боломжгүй санагдана.

"Би чамд, Дуёон Намид хайртай шиг тэгж хайртай дуртай гэж хэлж чадахгүй ээ. Би чамайг хараад Тэн Намиг хараад догдолдог шиг догдолдоггүй гэхдээ би чамтай байх үедээ энэ хорвоогийн хамгийн сайхан амар амгаланг мэдэрдэг" хэмээн өгүүлэх дээ харцаа зөөлрүүлэн "Би чамаас гэр бүл гэх зүйлийг мэдэрдэг чамтай хамт байхдаа гэртээ байгаагаа мэдэрдэг тиймээс би яав ч чамайг өөрөөсөө явуулж чадахгүй" гэх үгс Живинийг сэтгэл дотор гал асаах мэт дулаацуулсан мэдрэмжийг төрүүлэх бөгөөд тэрээр энэ удаа татгалзаж  эсэргүүцэж чадахгүй болоход хүргэв.

Магадгүй хайр дурлал гэдэг зөвхөн догдолж сандарч гэдсэн дотроо эрвээхэй нисэж байгаа мэт мэдрэмж авахыг хэлдэггүй юм байх. Зарим нь хайртай хүнтэйгээ байхдаа хамгийн сайхан тав тухын мэдэрч, амгалан тайван болж, өөрөөрөө байх нь бас хайрын нэг хэлбэр юм байна. Хүн бүрийн хайр гэх зүйлийн тодорхойлолт өөр өөр байдаг бөгөөд бүгд хайрыг өөр өөрсдийн арга байрлалаар мэдрүүлдэг бололтой.

"Би их бодсон" хэмээн хэлэхэд Винвиний царай хэдхэн секундын хугацаанд санаа зовсон мэт харагдах боловч буцаад хивэндээ оров "Энэ бүхэн дуусаад би буцаж ирвэл хоёулаа чамд нөгөө жирэмслэлтээс хамгаалах юмыг нь хийлгэе" хэмээн гараараа орон дээр тулан хойш налсаар хэллээ.

Hjertens FjordWhere stories live. Discover now