"Бурхан минь чи чинь Бэкхёны дургүйг хүргэсэн охин мөн үү?"

"Тэд нар галзуу юму? Ямар зохиол дээр гардаг хэнхэг амьтад бишдээ?" Гэтэл тэр амаа даран нүдээ томруулж байснаа инээгээд

"Охин минь! Бодит амьдрал зохиолоос ч илүү адармаатай гээд боддоо!"

Гэснээ цүнхээ ухан надад чихэр өгөн инээмсэглэж байв. Энд байгаа хүүхдүүд бүгд л тэдэнд тархиа угаалгачихсан бололтой!

"Үнэндээ.. Бэкхёны боол болсон бүх хүүхдүүд бараг л үхсэн"

Түүний нүдрүү харвал тэр огтхон ч тоглоогүй бололтой их л хоосон бас гунигтай нүдээр надруу ширтэнэ.

"Ихэнх нь амиа хорлочихсон"

Түүнийг ингэж хэлэхтэй зэрэгцэн завсарлагаан дууссаны дохио дугарах бөгөөд би ч түүний үгийг үл тоон урагш ширтлээ... Үнэхээр төсөөлж байснаас ч илүү адармаатай болох бололтой. Гэртээ очоод шууд л энэ газраас алга болоод өгөх хэрэгтэй!

Ингэсээр хичээл ч дуусан цүнхэндээ дэвтрээ хийж байтал тэр охин намайг нудраад

"Заалруу явдаа!"

Би ч хичээлийн дараа цуглар гэснийг мэдэж байсан ч шууд л багш нарын өрөөрүү орохоор шийдлээ... мэдээж энэ бүхнийг багш нарт мэдэгдэх хэрэгтэй байх гэж бодсон болохоор тэр шүүдээ! 

Шийдвэртээ эргэлзэн коридороор хоёр тийш алхаж байтал чанга яригчаар

"5минут өгье. Энэ хугацаанд нэг л хүн ирээгүй бол бүгд үхсэн гэж мэдээрэй"

Энэ мэдээж Бэкхён гэдэг нь тодорхой байв... Яах ёстой вэ?...

"Хөөе! Чи явахгүй юму?"

Ард хүний дуу гарч байхад яагаад ингэж их цочсоноо мэдэхгүй нь! Зүрхээ даран эргэн хартал өдрийн таарсан залуу зангиагаа янзалсаар надруу дөхөж байв. Би ч түүнээс нэг алхам холдтол тэр анзаарсан бололтой дахин надруу ойртох үед нь би ч мөн адил хойшилтол тэр инээгээд

"Би чамайг хүчиндчихгүй!" Гэв.... би ч сонссон зүйлдээ итгэж чадалгүй зогсож байтал тэр намайг доороос минь дээш хүртэл тойруулж харснаа

"Чи боол байж ингээд явж болж байгаа юмуу!"

Би шууд л түүний харцтай тулахаас айн доош хартал тэр миний эрүүнээс өргөн инээмсэглээд

"Чи шинээр ирсэн бололтой тийм үү?"

"Тиймээ!"

Тэр ч толгой дохьсоор ханцуйнаас минь гэнэт татан алхах бөгөөд би ч шууд түүний гарыг тавиулан

"Х...Хаашаа явах гэж байгаа юм! Хэмээн гацаж түгдэрсээр асуутал тэр инээх аядаад

"Чиний байх ёстой газар луу!"

Энэ үед миний хаанаас тийм их зориг гарсан юм мэдэхгүй шууд л чанга дуугаар

"Та нарын энэ тэнэг үйлдлийг чинь би багш нарт хэлэх болно!" Гэв..

Тэр надруу хэсэг чимээгүй харан зогсож байснаа чанга инээн доош суух бөгөөд би ч цүнхээ чанга атган түүнээс нүд салгасангүй. Тэр үсээ хойшлуулан инээснээсээ болж урсах нулимсаа арчаад

"Итгэлтэй байна уу муужгай минь!"

Би ч шууд л толгой дохин аль болох шийдсэн харагдахыг хичээж байтал тэр инээмсэглэн банш нарын өрөөрүү заан

"Амжилт!"

Тэр ёжтой гэгч нь инээсээр цааш явах бөгөөд би ч шууд багш нарын өрөөнд орж ирэн багшийн өмнө очин өөрийн мэдэх бүх зүйлээ түүнд хэлтэл тэр тийм ч их цочирдолгүй босож ирэн мөрнөөс минь бариад

"Тайвшир Жэхи! Чи хэтэрхий сандарчихаж!"

"Багшаа!! Та сонс л доо! Тэд үнэхээр нүднээс далд аймшигтай зүйлс хийдэг!! Итгэхгүй бол би!" Гэтэл тэр уруул дээр минь гараа тавин

"Чи тэгээд яагаад айгаад байгаа юм?"

Юу гэж хэлэхээ ч мэдэлгүй доош ширтэн аажуухнаар "Учир нь би боол сугалчихсан" хэмээн шивнэтэл тэр сонссон бололтой гэнэт л бугуйнаас минь чанга атган хурдан гэгч нь алхаж эхлэв.

"Багшаа!! Хаашаа!?" Гэхдээ түүнийг хаашаа явж байгааг би ойлгох нь тэр.. Заал!

Тэр намайг чирсээр заалын хаалгын хүчтэй онгойлгох бөгөөд тэд тайзан дээр зогсон харин хүүхдүүд тэдний өмнө сөхрөн сууж байгаа харагдав.

"Би хэлсэншдээ!" Гэтэл багш надад юу ч хэлэлгүй алхсаар тэдний өмнө очин намайг түлхэх нь тэр.

"Яагаад Жэхи багш нарын өрөөнд зүгээр явж байгаа юм?"

Тэр надруу хачин гэгч нь харснаа хуруугаараа заах бөгөөд Бэкхён ч инээсээр түүний мөрөн дээр цохин

"Сайн байна багшаа!" Гэв..

Болж байгаа бүхэн минь бодит гэдэгт ч итгэж чадахгүй нь! Багш нар ч тэднээс айдаг бололтой!

"Түүнд арга хэмжээ аваарай" гэсээр багш шилээ янзлан тэндээс гарах бөгөөд Бэкхён ч надруу харан инээмсэглээд

"Мэдээж.. Сайн сургаад өгнө!"

Энд үнэхээр л тэдний хаант улс ноёрхчихсон бололтой! Гашуун ч гэсэн үнэн гэвэл энд бүгд тэдний эрх мэдэлд байж...  ингээд бүх зүйл жинхнээсээ эхэлж байгаа бололтой..

JOKER II Where stories live. Discover now