-

Шагнал гардуулсны дараа Жонгүг багийнхантайгаа зургаа даруулчхаад суудал дээр үлдээсэн усаа аван бүгдийг нь ууж дуусгаад хувцас солих өрөөний зүг алхав.

"Жонгүг чи үнэхээр сайн байсан, энэ удаагийн шилдэг тоглогч болсонд чинь баяр хүргэе!" гэсээр багийнх нь залуу замд нь тааран түүний нуруун дээр гараа тавихад Жонгүг үгэнд нь анхаарсангүй.

Өрөөнд ороход энгэртээ алтан медаль зүүсэн байх залуус шагналаа хэрхэн тэмдэглэхээ ярилцаж байсан юм. Жонгүг орж ирчхээд хувцсаа солих гэтэл багийнхан нь гайхан,

"Бид гарч тэмдэглэх гэж байна. Чи хамт явна биз дээ? Шилдэг тоглогчийг чинь угаах хэрэгтэй."

Жонгүгт огт сэтгэл хөдөлсөн шинж харагдалгүй "Надгүйгээр явчих." гэсээр гадуурх цамцаа өмсөнө.

Сүён түүний хажууд ирж зогсоод цамцыг нь түүний гараас татсаар хэллээ.

"Тэмдэглэх хэрэгтэй шдээ Жонгүг. Чамд баяртай зүйл тохиосон байхад."

"Би энд удаан байхыг хүсэхгүй байна." гээд Жонгүг түүний нүд рүү харан чин сэтгэлээсээ хэлэхэд Сүён чимээгүй болов.

Тэр цамцаа өмсөж, өмдөө солиод өөрийнхөө цүнхийг үүрэн хувцас солих өрөөнөөс гарахад Тэхён хаалганы хажууд зогсож байх нь тэр.

Жонгүг түүнийг харсан ч удаан бодолгүй харцаа эргүүлсээр Тэхёныг үлдээн гарах хаалга руу алхана.

Үнэндээ Жонгүг түүнийг харахаас эмээж байсан юм. Түүний нүдэнд Жонгүг зүгээр л нэг сайн тоглодогт нь атаархаж явдаг хүн болчихсон шүү дээ. Буруу ойлголцлыг засахыг хэчнээн хүссэн ч Тэхён түүнээс гараа татаж авсан нь үнэн. Тэр хэмжээгээр Жонгүг өөрийгөө Тэхёны хувьд итгэж болохгүй нэгэн төдий санаж байлаа.

Хаалгаар гаран алхаж байхад Тэхён түүний араас дагаж байгаа нь Жонгүгт мэдрэгдэж эхлэв. Гэвч Тэхён доголж байсан тул түүнийг тийм ч хурдан дагаж чадахгүй аж.

Түүний хөлөө чирэн алхаж байгааг сонсож залхсан Жонгүг байрандаа зогсоход Тэхён энэ удаа түүний хажууд ирлээ.

"Шилдэг тоглогч болсонд чинь баяр хүргэе."

Жонгүг түүн рүү хараад толгой дохиход Тэхён хүчилсээр инээмсэглэлээ.

"Хаашаа явж байгаа юм?"

"Гэр."

"Тийм байх нь ээ. Тэмдэглэхгүй байсан юм уу?" гэсээр Тэхён түүнтэй ярилцахыг хичээхэд Жонгүг зүгээр л толгой сэгсрэх нь тэр.

𝐘𝐨𝐮𝐧𝐠𝐛𝐥𝐨𝐨𝐝Where stories live. Discover now