-01

2.2K 83 0
                                        

-аео

"Хёжин аа, юу болсон юм бэ? Хэл л дээ." гэж Тэхён хэлэхэд би түүн рүү харан суулаа.

Түүний гүн бор нүд миний нүд рүү ширтэж,толгой дотор бодогдож буй бүх зүйлийг харах шиг болно.

Би түүний нүдэнд дуртай, бас дургүй. Өнгөнд нь, огтхон ч сэв суугаагүй тунгалаг байдагт нь дуртай. Гэхдээ яг л цэвэр ариуны бэлэг тэмдэг аятай өөдөөс минь ширтэж, сэтгэл дэх зүйлсийг минь онгичоод байдаг болохоор дургүй.

"Ёнжүн ахаас салчихлаа."

Миний дотор буглаж буй бүх зүйлийг хоёрхон үгэнд багтааж, гацаж түгдрэлгүй, гуниглаж уурлалгүйгээр хэлэхэд тэр нэлээн уртаар санаа алдах нь сонстлоо.

Би богинохон үсээ хоёр гараараа арагш нь илээд, буйданг налахад тэр над руу ширтсээр л байв.

"Энэ удаа эвлэрэх хүсэл алга аа.

Бид хоёр хэтэрхий адилхан. Яг л нэг хэвэнд цутгасан хүмүүс шиг адил ааш гаргаж, нэг зүйлийг сонирхдог болохоор үерхэж, дотноссон ч ийм болохоор л салж байгаа бололтой.

Адил туйлууд түлхэлцдэгийн жишээ бол Ёнжүн ах бид хоёр. Харин эсрэг туйлууд таталцдагийн жишээ нь чи бид хоёр.

Надад зүгээр л чам шиг надаас өөр хэрнээ надтай тохирох хүн хэрэгтэй байна.

Ахлах сургуулийн нэгдүгээр анги төгсөхдөө эхэлсэн гэхээр гурван жил болчихжээ." гээд дуугаа хураахад тэр яг миний хажууд суугаад, буйдан наллаа.

Тэр юу ч дуугарахгүй байгаа ч зүгээр л миний хажууд байгаа нь сайн хэрэг. Ийм үед би утгагүй олон үг сонсмооргүй байна.

Харин ийм үед би юм уу, Ёнжүн ах байсан бол аль хэдийн зөвлөгөө маягийн зүйл яриад сууж байхгүй юу.

"Чи түүнд сайн байсан уу?"

Удаан үргэлжилсэн аниргүйг эвдсэн асуулт нь миний сэтгэлийг ахиад л тавгүйтүүллээ.

"Сайн... байсан гэж бодож байна. Үнэндээ би юу болоод байгаагаа бага зэрэг ойлгохоо больсон л доо. Бидний халуун дулаан сэтгэл ганц хоёрхон жилийн настай байсан байх. 

Одоо бол зүгээр л үл ойлголцол, хэрэггүй зүйлсээр дүүрчихсэн. Нэг нэгнээсээ хэтэрхий уйдаж, хэн хэндээ хамаагүй болж эхэлсэн. Тэгээд л сүүлийн нэг жилийн турш нэг салж, нэг нийлж явж байна.

Тэр сайн залуу л даа. Даанч бид тохирохгүй.

Магадгүй хэдхэн хоногийн дараа цэцэг бариад л ирэх байх. Гэхдээ ахиад нийлэх хүсэлгүй байна. Үүнийг одоо дуусгах цаг болсон.

PREGNANCY /MGL/Where stories live. Discover now